ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРНО

2025-12-02
ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ АШИГЛАЛТАД ОРНО
Монголын Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажил үргэлжилж байна. Үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил энэ оны 10 дугаар сараас эхлэсэн бөгөөд, энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах юм.
 
Түүнчлэн Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилга угсралт нь нийт 884 м.кв талбайд батлагдсан зураг төслийн дагуу хэвийн үргэлжилж байгаа юм байна.
 
Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд жилдээ 2500 орчим сорьцод шинжилгээ хийж байна. Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэн томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх, эмийн чанарын асуудлыг хяналтдаа бүрэн оруулах нөхцөл бүрдэх юм.