МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ IX ЧУУЛГАН ӨНДӨРЛӨЛӨӨ

2026-03-13
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ IX ЧУУЛГАН ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнөөдөр болж, оролцвол зохих 171 гишүүнээс 153  нь оролцож, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улирлан сонгогдлоо.  Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгчөөр МШТ-ний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдов.
Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд
14 нэр дэвшигч өрсөлдөж, дараах гишүүд сонгогдов. 
Г.Ерөөлбат (МГХ - 118 санал)

Я.Содбаатар (МЧБХ - 93 санал) 

Д.Болормаа (МТХ - 92 санал)

Л.Мягмаржав (МДТХ - 87 санал)

Ц.Сандуй (МТХ - 85 санал)

Д.Энхтөр (МДХ - 84 санал) 

П.Буяндэлгэр (МЧБХ -70 санал)-аар тус тус сонгогдлоо.

Харин МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга Э. Бадар-Ууган улиран сонгогдов.