“УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

2026-03-13
“УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” сэдэвт долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг танилцуулах, хөрөнгө оруулалтын боломжийг сурталчлах, Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой хууль, эрх зүйн орчин болон гадаад худалдааны аргачлалын талаар мэдээлэл өгөх зорилготой юм. Түүнчлэн хөрөнгө оруулалт, санхүүжилт хайж буй аж ахуйн нэгжүүдийг холбогдох байгууллагуудтай холбох, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн уулзалт, хэлэлцүүлэг, сургалт, танилцуулгууд зохион байгуулагдах юм.

Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ “Агро сити”, “Хүннү хот”, “Налуу Ухаа” зэрэг мега төслүүдийн танилцуулга уулзалт, өдөрлөг болно. Мөн “БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хуулийн өдөрлөг”, “Гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хуулийн өдөрлөг”, “Гадаад худалдааны аргачлал” сургалт, “УЛААНБААТАР B2B-Санхүү, хөрөнгө оруулалт” чөлөөт бизнес уулзалт зэрэг арга хэмжээнүүд болно.

Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 16-20
Цаг: 11:00-17:30
Байршил: Засгийн газрын XI байр, 1 давхар, Эдийн засаг, хөгжлийн яамны
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”

Холбоо барих: 51-263700