Францын жагсаалын улмаас нэг хүн амиа алдаж, 2.400 орчим хүн баривчлагдаад байна

2026-10-20
Францын жагсаалын улмаас нэг хүн амиа алдаж, 2.400 орчим хүн баривчлагдаад байна

Францад болж буй "Шар хантаазтан"-уудын хөдөлгөөн эмх замбараагүй байдалд шилжиж  жагсаал үймээн самуун болсоны улмаас нэг хүн нас барж, 2.400 орчим хүн баривчлагдаад байна. Мөн цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үргэлжилж, 1000 гаруй алба хаагч гэмтэж бэртсэн байна. 

Reuters агентлагийн мэдээлснээр, Парис хотод болсон жагсаалын үеэр нэг хүн зүрх нь гэнэт зогссоны улмаас нас баржээ. Түүний нас баралт жагсаалд оролцсон эсэхээс шалтгаалсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.

Жагсаал анх амьжиргааны өртөг нэмэгдсэн, боловсролын салбарын санхүүжилт болон сургуулийн нөхцөл байдалтай холбоотой бухимдлаас үүдэлтэй аж. Улмаар Парис, Марсель болон бусад хотод жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, дэлгүүрүүдийг дээрэмдэх, автомашин шатаах, төрийн байгууллагын барилга руу халдах зэрэг хэрэг гарчээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүчирхийллийг буруушааж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн шаардлагыг хүчирхийлэл үйлдэгчдээс ялгаж үзэх ёстойг онцолсон байна.

Эрх баригчид дахин үймээн гарахаас сэргийлж, зарим бүсэд шөнийн хөл хорио тогтоон, цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ. Мөн аравдугаар сарын 24-нд дахин жагсаал зохион байгуулах уриалга гарсан байна.