П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

2026-08-03
П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

Монголын өсвөрийн тамирчин Пүрэвхүүгийн Цэлмэг жюү жицүгийн Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, U14 насны эмэгтэйчүүдийн -40 кг-ын жинд алтан медаль хүртлээ.

Тэрбээр тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, эхний тойрогт гоц мөргөсний дараа АНЭУ, Филиппин, Украины тамирчдыг дараалан ялж, жингийн ангилалдаа тэргүүлсэн байна.

П.Цэлмэг нь “Thunder Jiu Jitsu Academy”-д хичээллэдэг бөгөөд өсвөрийн жюү жицүгийн төрөлд амжилттай өрсөлдөж буй залуу тамирчдын нэг юм.

Түүний энэхүү амжилт нь Монголын жюү жицүгийн өсвөрийн тамирчдын олон улсын тэмцээн дэх өрсөлдөх чадвар нэмэгдэж байгааг харуулсан томоохон үр дүн боллоо.

Жюү жицү нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй тулааны спортын нэг бөгөөд өсвөр үеийн тамирчид олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж байна.