АНУ-ЫН ВАШИНГТОН МУЖИД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ӨРГӨН ХҮРЭЭГ ХАМАРЧ, ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАВ

2026-08-05
АНУ-ЫН ВАШИНГТОН МУЖИД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ӨРГӨН ХҮРЭЭГ ХАМАРЧ, ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАВ
АНУ-ын Вашингтон мужид гарсан ой, хээрийн түймэр эрчимжиж, ялангуяа тус мужийн хоёр дахь том хот болох Спокан (Spokane) хот болон түүний орчимд нөхцөл байдал хүндэрч байна.
 
Халуун, хуурай цаг агаар, хүчтэй салхи, удаан үргэлжилсэн гангийн улмаас түймэр богино хугацаанд өргөн хүрээг хамарч, 60 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад байна. Мөн 600 гаруй орон сууц, барилга байгууламж шатаж, сүйдсэн байна.
 
Түймэр бүрэн хяналтад ороогүй бөгөөд гал түймэртэй тэмцэх ажиллагаанд муж, холбооны болон орон нутгийн олон мянган алба хаагч ажиллаж байна.
 
Түймрийн утаа Вашингтон мужийн баруун хэсэг болон Сиатл (Seattle) хотын орчимд тархаж, агаарын чанар муудаад байна. Ойрын өдрүүдэд халуун, хуурай цаг агаар үргэлжлэх төлөвтэй байгаа нь түймрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй байна.
 
Шаардлагтай тохиолдолд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газартай холбогдоно уу.
Tel: +1 415 622 4000
Address: 465 California street, Suite 200
San Francisco, CA 94104