ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2026-08-05
ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотын "Аса Арена"-д албан ёсоор эхэлж байна. Тэмцээн наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Зүүн Азийн бүсийн шилдэг долоон улсын шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөнө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хонконг, Макао улсын шигшээ багууд оролцож, бүсийн хүчирхэг багуудын өрсөлдөөн Улаанбаатар хотод төвлөрөх гэж байна. Монголын шигшээ баг эх орныхоо хөгжөөн дэмжигчдийн өмнө өрсөлдөх бөгөөд өндөр чансаатай өрсөлдөгчидтэй хийх тоглолтууд нь багийн ур чадвар, туршлагыг сорих чухал боломж болох юм.

Тэмцээнийг Монголын Волейболын холбоо Азийн Волейболын Холбооны (AVC) дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад олон улсын түвшний волейболын томоохон тэмцээн зохион байгуулах туршлага, нэр хүндийг улам бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Таван өдрийн турш үргэлжлэх энэхүү тэмцээнд Азийн шилдэг тоглогчид нэгэн талбайд өрсөлдөхөөс гадна Монголын волейбол сонирхогчдод олон улсын дээд түвшний тоглолтыг эх орондоо үзэх ховор боломжийг олгож байна. Волейболын хорхойтнуудын анхаарлыг татсан энэхүү тэмцээнээс шинэ аварга тодрох мөч тун удахгүй.