“СПОРТЫН АЛДАРТАН- БИДНИЙ БАХАРХАЛ” УУЛЗАЛТ ДОРНОД АЙМАГТ

2026-08-11
“СПОРТЫН АЛДАРТАН- БИДНИЙ БАХАРХАЛ”  УУЛЗАЛТ ДОРНОД АЙМАГТ
"Олимп-Эв нэгдэл" чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийн нэг болох “Спортын алдартан- Бидний бахархал” уулзалт Дорнод аймагт зохион байгуулагдаж, өсвөрийн тамирчид хамрагдав.
 
Уулзалтад МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Бээжин 2008" Олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О. Гүндэгмаа, “Рио-2016” Олимпын наадмын хүрэл медальт, МУ-ын Гавъяат тамирчин Д. Отгондалай нар оролцож, өсвөрийн тамирчдын сонирхсон асуултанд хариуллаа.
 
Уулзалтаар спортын замналд тулгарсан бэрхшээл, түүнийг давсан туршлага, зорилгоо биелүүлэхийн төлөө гаргасан хүч хөдөлмөрийн үнэ цэнэ, торгон мөчүүдийнхээ талаар нээлттэй хуваалцсан нь тамирчдад урам зориг хайрласан сайхан арга хэмжээ болов.
Спортын хүмүүжил, олимпизмын эрхэм зарчим, тамирчин хүний сахилга бат, хариуцлагын тухай ярилцав.бие хамгаалах урлаг ба бичвэр нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн, сагсан бөмбөг тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн, сагсан бөмбөг тоглож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад