Хуульч Б.Даваажав: Вэйпэнд хар тамхи хийсэн бол татварын биш, эрүүгийн гэмт хэргийн асуудал

2026-06-22
Хуульч Б.Даваажав: Вэйпэнд хар тамхи хийсэн бол татварын биш, эрүүгийн гэмт хэргийн асуудал

Хуульч Б.Даваажав: Вэйпэнд хар тамхи хийсэн болтатварын биш, эрүүгийн гэмт хэргийн асуудал

Тамхины хяналтын тухай хууль болон вэйпбүтээгдэхүүнтэй холбоотой хэлэлцүүлэг ид өрнөж буйэнэ үед хуульч Б.Даваажав олон нийтийн сүлжээндбайр сууриа илэрхийлж, вэйп бүтээгдэхүүнийг хартамхитай холбон татвар нэмэх оролдлогыг хууль зүйнүндэслэлгүй гэж шүүмжилжээ.

Түүний үзэж байгаагаар вэйп төхөөрөмжидмансууруулах бодис хийж хэрэглэсэн, эсвэл хилээрнэвтрүүлсэн тохиолдол гарсан байлаа ч энэ ньэлектрон тамхины татварын бодлогын асуудал бишбөгөөд эрүүгийн гэмт хэрэг, хууль сахиулахбайгууллагын хяналт шалгалтын асуудал юм.

Б.Даваажав энэ талаар тайлбарлахдаа:

"Усны саванд архи хийж хилээр оруулж ирлээ гээдусны татварыг нэмдэггүй. Талхны уутанд хар тамхинуувал талхны онцгой албан татвар тогтоодоггүй. Үүнтэй адил вэйпийн саванд мансууруулах бодисхийсэн бол асуудал нь вэйп биш, хар тамхи юм"хэмээн онцолжээ.

Түүний хэлснээр аливаа гэмт хэрэг, зөрчлийг тухайнбүтээгдэхүүнтэй нь хутгаж ойлгох нь бодлогынтомоохон алдаа болдог. Хар тамхи илэрсэн бол гаралүүсэл, нийлүүлэлтийн сүлжээ, хилээр нэвтрүүлсэнэтгээд, борлуулалтын сүлжээ, лабораторийншинжилгээ зэрэг эрүүгийн хэрэгт хамаарах асуудлыгмөрдөн шалгах ёстой болохоос тухайн сав, төхөөрөмжид нэмэлт татвар ногдуулах нь асуудлыгшийдвэрлэх арга биш гэжээ.

Мөн тэрээр "Би өөрөө барьж үзсэн", "надад ярьсан" гэхмэт яриаг нотолгоо гэж үзэх боломжгүйг сануулсанбайна. Хууль зүйн ойлголтоор нотолгоо гэдэг ньлабораторийн шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, баримтжуулсанмэдээлэлд үндэслэдэг болохыг тэр онцолжээ.

Хүүхэд хамгаалах асуудлыг ч мөн адил татварынбодлоготой хольж хутгаж болохгүй гэж Б.Даваажавүзэж байна. Түүний байр сууриар хүүхэд хамгаалахбодлого нь насны хатуу хяналт тогтоох, сургуульорчмын худалдааг хязгаарлах, зар сурталчилгаа болонсав баглаа боодлын зохицуулалтыг сайжруулах, эцэгэх болон сургуулийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгтусдаа арга хэмжээнүүдээр хэрэгжих ёстой аж.

Харин хар тамхитай тэмцэх асуудал нь эрүүгийнбодлого, мөрдөн шалгах ажиллагаа, хил гаалийнхяналттай холбоотой бөгөөд татварын бодлого ньтөсвийн орлого, хэрэглээний зохицуулалтын хэрэгсэлболохоос гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн арга хэрэгсэлбиш гэдгийг тэрээр онцолжээ.

Төгсгөлд нь Б.Даваажав:

"Татвар бол төсвийн хэрэгсэл. Хар тамхитайтэмцэх бол эрүүгийн бодлого. Хүүхэд хамгаалах болнийгмийн бодлого. Эдгээрийг нэг саванд хийжсэгсрээд хууль гэж нэрлэж болохгүй" хэмээн байрсууриа илэрхийлсэн байна.

Энэхүү байр суурь нь Тамхины хяналтын тухай хуулийнхэлэлцүүлгийн үеэр бодлогын зорилго, хэрэгсэл, эрхзүйн зохицуулалтын ялгааг тодорхой салгаж авч үзэхшаардлагатай гэсэн асуудлыг дахин хөндөж буйгаарааанхаарал татаж байна.