ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРАХ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ БАЙНА

2026-06-22
ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ БУУРАХ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ БАЙНА

Өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээл харьцангуй тогтворгүй байдалтайгаар нээгдэж, хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэн дүр зураг ажиглагдлаа. Геополитикийн нөхцөл байдал болон томоохон улс орнуудын хооронд өрнөж буй яриа хэлэлцээ зах зээлийн чиг хандлагад тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр байна.

АНУ болон Ираны хооронд явагдаж буй энхийн хэлэлцээ урагшилж магадгүй гэсэн хүлээлт бий болсноор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурах хандлага ажиглагдаж байна. Ингэснээр эрчим хүчний нийлүүлэлттэй холбоотой эрсдэл тодорхой хэмжээнд буурч магадгүй гэж шинжээчид үзэж бйгаа юм.

Европын гол хөрөнгийн биржүүдийн индексүүд бага зэрэг уналттай хаагдсан бол Азийн зах зээл харьцангуй холимог дүр зурагтай байлаа. Ялангуяа Япон болон БНСУ-ын хувьцааны зах зээл технологийн салбарын өсөлт эерэг нөлөө үзүүлж, зарим индексүүд өсөлт үзүүлсэн нь бүс нутгийн зах зээлийн уналтыг тодорхой хэмжээгээр зөөллөжээ.

Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид богино хугацаанд эрсдэлээс зайлсхийх хандлагатай байгаа бөгөөд дэлхийн зах зээл ойрын хугацаанд хэлбэлзэл өндөртэй байх төлөвтэй байна.