ХӨРШ ОРНУУДААС ХЭД ДАХИН ӨНДӨР ҮНЭТЭЙ ТАМХИ, ВЭЙПИЙГ МОНГОЛД ХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

2026-06-23
ХӨРШ ОРНУУДААС ХЭД ДАХИН ӨНДӨР ҮНЭТЭЙ ТАМХИ, ВЭЙПИЙГ МОНГОЛД ХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

УИХ-ын гишүүн О.Номинчимэг өчигдөр орой өөрийнцахим хуудсаар дамжуулан Тамхины хяналтын тухайхуульд тусгагдсан татварын өөрчлөлтийн үр дүндбүтээгдэхүүний үнэ ямар түвшинд хүрэх талаартайлбар хийлээ.

Түүний танилцуулсан тооцооллоос харахад МонголУлсад худалдаалагдах цахилгаан тамхи болон янжууртамхины үнэ бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэйхарьцуулахад огцом өндөр болохоор байна.

10 мл шингэнтэй цахилгаан тамхины өнөөгийнолон улсын үнэ

Улс

Үнэ

Их Британи

32,000 төгрөг

АНУ

34,000 төгрөг

Европын олон улс

28,000–32,000 төгрөг

ОХУ

30,000 төгрөг

Хуулийн төсөл хэрэгжвэл Монголд

Бүтээгдэхүүн

Үнэ

2 мл шингэнтэй цахилгаан тамхи

40,810 төгрөг

10 мл шингэнтэй цахилгаан тамхи

120,000 төгрөг

Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн өндөр орлоготой захзээлүүдтэй харьцуулахад ч Монголд худалдаалагдахцахилгаан тамхи илүү үнэтэй болохоор байна. Тэр ч байтугай 10 мл шингэнтэй бүтээгдэхүүн ОХУ, ИхБритани, АНУ-ын үнээс 3-4 дахин өндөр түвшиндхүрэхээр байгаа нь анхаарал татаж байна.

Янжуур тамхины хувьд ч ижил дүр зураг харагдажбайна.

Нэг хайрцаг янжуур тамхины үнэ

Улс

Үнэ

ОХУ

8,000–9,000 төгрөг

Казахстан

7,000–8,000 төгрөг

Киргизстан

6,000–6,400 төгрөг

Узбекистан

6,000 орчим төгрөг

 

Харин Монгол улсад 15,080 төгрөг болгохоортооцоолжээ.

Энд хамгийн том асуулт гарч ирж байна. Монгол Улсадхөрш орнуудтай харьцуулахад хоёр дахин өндөрүнэтэй янжуур тамхи, гурав дөрөв дахин өндөр үнэтэйцахилгаан тамхи худалдаалагдаж эхэлбэл түүнийг хэнхудалдаж авах вэ?

Эдийн засгийн онол ч, бодит амьдралын туршлага ч нэг зүйлийг харуулдаг. Үнэ хэт зөрөх үед хэрэглэгчхамгийн хямд эх үүсвэрийг хайдаг. Ялангуяа МонголУлс ОХУ, БНХАУ зэрэг том зах зээлүүдтэй хил залгааоршдог нөхцөлд үнэ ийм хэмжээнд зөрөх нь хилдамнасан хууль бус худалдаа, хувь хүмүүсийн зөөвөр, онлайн худалдаа, татвар төлөгдөөгүй бүтээгдэхүүнийэргэлтийг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгодог.

Татварын бодлогын зорилго нь төсвийн орлогонэмэгдүүлэх, хэрэглээг бууруулах хоёрын тэнцвэрийголох байдаг. Харин зах зээл дээр борлуулагдахбүтээгдэхүүний үнийг хөрш орнуудынхаас хэд дахинөндөр түвшинд хүргэх нь эсрэгээрээ хууль ёсныхудалдааг агшааж, татварын орлогыг бууруулахэрсдэлтэй.

Тиймээс асуудал нь татвар нэмэх эсэхдээ биш, харинямар хэмжээнд, ямар хугацаанд, ямар эдийн засгийнтооцоолол дээр үндэслэн нэмэх вэ гэдэгт оршижбайна. Инфляц, валютын ханш, иргэдийн орлого, хөршорнуудын үнэ, хууль бус худалдааны эрсдэлийгбодитой тооцоогүй тохиолдолд сайн санаатай бодлогоч хүсээгүй үр дагаварт хүргэх боломжтой.

Эцсийн дүндээ Монголд дэлхийн хамгийн үнэтэйтамхи, хамгийн үнэтэй цахилгаан тамхийг бийболгосноор хэрэглээ алга болохгүй. Харин хууль ёснызах зээл хумигдаж, хяналтгүй зах зээл тэлэх эрсдэлулам нэмэгдэх юм.