Хуулийг "төрсөн өдрийн бэлэг" болгож баталдаг уу?

2026-06-30
Хуулийг "төрсөн өдрийн бэлэг" болгож баталдаг уу?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийнхурлаартамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл”-ийг хэлэлцэх үеэр А.Ариунзаяа гишүүний хэлсэн яриа УИХ-ын чуулганыг ямар чадамж муутай, ард иргэдийн амьдралаар тоглож буй тухай баримт боллоо.

Өнөөдрийн /2026.06.30/ Байнгын хорооны хуралдааныүеэр гишүүн Ө.Шижирийн Тамхины хяналтын тухайхуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийнанхны хэлэлцүүлгээр /2026.06.25/ тус төслийн 6.7.16-д заалт "гаа болон бусад бүх үнэр, амтыг оруулахыгхориглосон" санал дэмжигдсэнийг А.Ариунзаяа гишүүн"төрсөн өдөрт нь зориулж бэлэг болгож дэмжсэн юм" гэсэн агуулгатай хэллээ.

Хэрэв энэ нь үнэхээр хошигнол байсан болпарламентын хууль тогтоох ажиллагаанд тун зохисгүйхошигнол байлаа. Харин үнэхээр ийм хандлагаарсанал өгсөн бол бүр ноцтой асуудал.

Учир нь хууль тогтоох үйл ажиллагаа бол хэн нэгэндбэлэг барих, сэтгэл гаргах, харилцаагаа илэрхийлэхталбар биш. Нэг товчлуурын ард хэдэн зуун мянганиргэний эрх, бизнесийн орчин, улсын эдийн засаг, олонулсын үүрэг амлалт байдаг.

Гишүүд санал өгөхдөө тухайн заалт ямар үрдагавартай вэ, ямар бүтээгдэхүүнд үйлчлэх вэ, ямарэрсдэл үүсгэх вэ гэдгийг бүрэн уншиж, ойлгож, судалсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Энэ болУИХ-ын гишүүний үндсэн үүрэг.

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн гаргасан Зарчмынзөрүүтэй санал нь Хамрын тамхин бүтээгдэхүүнийгхориглох заалт болж хувирсан учир үүнд засвар хийхнь зүйтэй гэж үзэхдээ иймэрхүү байдлаар ард иргэдээдоромжилсон нь ЁСЗҮЙН асар том хариуцлага хүлээххэрэг болоод байна.

Сүүлийн өдрүүдэд энэ хуулийг тойрсон үйл явдлуудыгдүгнэхэд хууль санаачилагч, ажлын хэсгийн гишүүдхуулийн заалтаа бүрэн дүүрэн уншиж танилцаагүй, ямар эрсдэл учрахыг ч мэдэхгүй байгаа нь илт. Заримгишүүд өөрчлөлтийн бодит агуулгыг мэдэхгүй мэттайлбар хийж байна. Зарим нь өргөн баригдаагүйсаналыг чуулганы танхимд шууд оруулж ирж байна. Зарим тохиолдолд бүр санал хураалтын хууль ёсныбайдал хүртэл эргэлзээ дагууллаа.

Энэ бүхний дараа "төрсөн өдрийн бэлэг" гэх үг энгийнхошигнол биш, парламентын хариуцлагын түвшнийгилэрхийлсэн эмгэнэлтэй дүр зураг шиг сонсогдожбайна.

Монгол Улсын хууль ингэж батлагдах ёсгүй.

Иргэд нэг л зүйлийг хүсэж байна. УИХ-ын гишүүдхуулийн төсөл бүрээ уншдаг байгаасай. Судалдагбайгаасай. Ямар заалт дээр ямар үр дагавар гарахыгойлгож байж санал өгдөг байгаасай.

Учир нь өнөөдөр "төрсөн өдрийн бэлэг" мэт санагдсаннэг товчлуурын цаана маргааш бүхэл бүтэн салбар, олон мянган ажлын байр, хэдэн зуун мянганхэрэглэгчийн эрх ашиг байж болно.