Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсонасуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүйхолбоотой сэдэв билээ.
ҮЙЛ ЯВДАЛ 1: Зээл хэрхэн үүссэн бэ?
Монголын парламент 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөрОюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнийтухай тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолоор УИХ-аасЗасгийн газарт тодорхой үүрэг чиглэлийг өгч, гэрээбайгуулах эрхийг нээж өгсөн байдаг. Үүнд, Хөрөнгөоруулалтын гэрээгээр Монголын талын эзэмшлийн хувьхэмжээг 34 хувиар тогтоохыг тусгаж өгсөн юм.
УИХ-ын энэхүү 57 дугаар тогтоолын дагуу Засгийн газархөрөнгө оруулагч талтай эцсийн хэлэлцээрийг хийж, 2009 оны 10 дугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээндгарын үсэг зурсан юм.
Ийнхүү Оюутолгой төслийг 34%-ийг Монголын Засгийнгазар, 64%-ийг хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто/Туркойз Хилл эзэмшсэн. Гэвч нэг асуудал үүссэн нь, Монгол Улсад өөрийн эзэмшлийн 34%-д ногдох хөрөнгөоруулалтыг хийх их хэмжээний хөрөнгө байгаагүй. Тиймээсхөрөнгө оруулагч талаас 34%-д шаардлагатай хөрөнгийгзээл хэлбэрээр гаргах, уурхай ашиглалтад орж, ашиг олжэхлэхээр ногдол ашгаасаа уг зээлийг хүүгийн хамтсуутгуулан төлөхөөр болсон. Энэхүү 34% өнгөрсөн 16 жилийн хэрүүл талцлын үндэс суурь болсон билээ.
Төслийн эхний шатны хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4-5 тэрбум ам.доллар байхаар тооцоолж, үйлдвэрлэлийг 2013 оноос өмнө эхлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч, Н.АлтанхуягийнЗасгийн газрын үед нэг том асуудал үүсэв.
ҮЙЛ ЯВДАЛ 2: Дубайн гэрээний цаадах гол асуудал юубайв?
2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "ЭрдэнэсОюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллажбайхдаа Ц.Сэдванчиг Оюутолгой төслийн хөрөнгөоруулагчдад захидал бичиж, талуудын дунд үл ойлголцолүүссэнээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2 жилээргацаж байлаа. Өөрөөр хэлбэл, 2013 онд Оюутолгойн гүнийуурхайн бүтээн байгуулалтын ажил зардлын хэтрэлт болонталуудын үл ойлголцлоос болж 2 жилийн хугацаанд бүрэнзогсож, тус компани 2000 ажилчнаа халж байв. Оюутолгойнордын нөөцийн 80 хувийг гүний уурхайгаас олборлоно.
Иймээс үл ойлголцолд хүрсэн асуудлыг шийдвэрлэж, далдуурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулдЧ.Сайханбилэгийн Засгийн газрын зүгээс 2015 оны 5 дугаарсарын 18-ны өдөр АНЭУ-ын Дубай хотод хөрөнгө оруулагчталтай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулж байв.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт огцом саарч, валютынурсгал хумигдаж эхэлсэн тул уг гацааг гаргаж, гадаадынбанкуудаас 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгох ньэнэ төлөвлөгөөний гол зорилго байв. Дубайнтөлөвлөгөөгөөр Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) зэрэгдэлхийн нэр хүндтэй 15 орчим банк, санхүүгийнбайгууллагаас Оюутолгой төслийн нэр дээр зээл авсан. Улмаар Монголын Засгийн газар 34%-д ногдох ашгийгхүртэх хугацаа хойшлогдсон. Дубайн гэрээ нь далд уурхайнбүтээн байгуулалтыг эхлүүлж, Монгол Улсад уртхугацаандаа валют орж ирэх суурийг тавьсан сайн талтай ч, зардлын хэтрэлтийг нэмэгдүүлсэн гэж буруутгагддаг.Үүнээс болж, Монголын Засгийн газарт $2.3 тэрбумын өрүүссэн.
ҮЙЛ ЯВДАЛ 3: Гүний уурхай ашиглалтад оров
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Оюутолгой ордын ашиглалтадМонгол Улсын ашиг сонирхлыг хангуулах тухай тогтоолыгУИХ-аар батлуулж, тэр дагуу хөрөнгө оруулагчтайхэлэлцээр эхлүүлсэн байдаг.
УИХ-аас Засгийн газарт дараах чиглэлээр Оюутолгойнгэрээнүүдийг сайжруулахыг үүрэг болгосон. Нэгдүгээрт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2011 оны Хувьнийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжиднийцүүлэн сайжруулах. Хоёрдугаарт, 2015 оны Далдуурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө(Дубайн гэрээ)-г Монгол Улсын ашиг сонирхолд нийцүүлэнөөрчлөх, шаардлагатай бол цуцлах. Гуравт, Монголынталын эзэмшиж буй 34 хувьд ногдох өртэй холбоотойасуудлыг шийдвэрлэж, Монголын тал ирээдүйд бодитоорногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх. Дөрөвт, Төслийнбайгаль орчны нөлөөлөл, ус ашиглалт болон татварынногдуулалтад улсын хяналтыг чангатгах.
2021 оны 12 дугаар сард Монголын талд ногдож байсан34%-ийн өрийг албан ёсоор бүрмөсөн цуцлаж буйгаа РиоТинто компани мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, МонголынЗасгийн газарт үүссэн $2.3 тэрбумын өрийг “Рио Тинто” 100% тэглэсэн түүхтэй.
Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн баялгийн 80 гаруй хувьорших гүний уурхай албан ёсоор ашиглалтад орж, дэлхийн4 дэх том зэсийн уурхай болох зам нээгдлээ.
ҮЙЛ ЯВДАЛ 4: Н.Учралын Засгийн газрын сюрприз бадараагийн даалгавар
Хөрөнгө оруулалтын эхний гэрээнд зааснаар Монголын тал2023 оноос ногдол ашиг хүртэхээр байсан бол энэ хугацаа2039 он хүртэл хойшилж, Монгол Улсын төслөөс хүртэхнийт үр өгөөжийн төсөөлөл 53 хувиас 35–39 хувь хүртэлбуурсан.
Тиймээс Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Рио Тинтотойхоёр шатны хэлэлцээ эхлүүлсэн. Ингээд 2026 оны 6-р сарын30-ны өдөр Рио Тинто групптэй хийсэн Оюутолгой төслийнхэлэлцээрийг эцэслэн, Монгол Улсад түүхэн ашигтайнөхцөлөөр харилцан тохиролцсон тухайгаа албан ёсоормэдээлсэн билээ. Хэлэлцээрийн хүрээнд зээлийн хүүгбууруулж, их хэмжээний зардал хэмнэв. Тодруулбал, хувьнийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5%-аас 7.9% болгон, 2.6% бууруулж чадсан. Ингэснээр зээлийн хүүд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд орчим төгрөгийг шуудхэмнэх боломж бүрдэв. Монголын талын ирээдүйд хүртэхөгөөж үүний дүнд 8 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна.
Өмнөх гэрээнүүдээр тусгагдсан байсан Оюутолгой төслийнменежментийн зардлыг хувиар нь 50 хувь буюу хоёр дахинбагасгаж, зардлын давхардлыг бүрэн арилгасан. Энэхүүтохиролцооны үр дүнд төлбөрийн зардал $2.2 тэрбумаар (₮8 их наядаар) буурч, Монгол Улсын хүртэх цэвэр өгөөж $1.5 тэрбумаар (₮5 орчим их наядаар) нэмэгдэхээр болсон юм.
Өмнөх санхүүгийн моделиор Монголын тал 2037 оноосногдол ашиг авч эхлэх төлөвтэй байсан. Тэгвэл зардлуудыгбууруулж, хүүгийн дарамтыг багасгасны үр дүнд хугацааг11 жилээр наашлуулж, 2026 онд багтаан Монгол УлсОюутолгой төслөөс анхны ногдол ашгаа авахаар Рио Тинтогрупптэй эцэслэн тохиролцсон байна.
Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар хувьнийлүүлэгчдийн зээлийн хүү болон бусад санхүүгийннөхцөлийг өөрчлөх, дахин хэлэлцэх "цонх үе" 7 жилд нэгудаа нээгддэг байсан. Үүнийг өмнөх Засгийн газруудашиглаагүй байдаг. Энэ удаагийн хэлэлцээрээр энэхүүхугацааг цаашид 3 жил тутамд болгон богиносгожөөрчилсөн бөгөөд ингэснээр дэлхийн зах зээлийн чигхандлага, хөрөнгө оруулалтын орчинтой уялдуулан гэрээг үешаттай сайжруулах уян хатан боломж бүрдлээ
Оюутолгойн бүлэг ордын үргэлжлэл болох "Онтре ресурс"-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай дээр Монгол УлсынҮндсэн хуулийн 6.2-т заасан “...Байгалийн баялгийнөгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох" заалтын дагуухэлэлцээрийг шинээр эхлүүлсэн. Санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг Ерөнхий сайдын зүгээс холбогдохяамдад өгсөн.
SOFR гэж юу вэ?!
SOFR (Secured Overnight Financing Rate) нь АНУ-ынЗасгийн газрын үнэт цаасаар баталгаажсан богинохугацааны санхүүжилтийн олон улсад хэрэглэгддэг суурьхүү юм. LIBOR системийг халсны дараа олон улсын зээл, санхүүжилтийн шинэ жишиг болсон бөгөөд Оюутолгойтөсөл 2023 оноос зээлийн суурь хүүгээ SOFR-д шилжүүлэнашиглаж байна.
Эх сурвалж Mono.mn
