НАТО-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР УКРАИНЫ АСУУДЛЫГ ОНЦЛОН ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2026-07-08
НАТО-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР УКРАИНЫ АСУУДЛЫГ ОНЦЛОН ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Турк Улсын нийслэл Анкара хотноо өчигдөр эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. НАТО-гийн гишүүн 32 улсын төр, засгийн тэргүүнүүд уулзалтаар Орос, Украины дайны нөхцөл байдал, Украиныг цаашид дэмжих асуудал, Европын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, холбоотнуудын батлан хамгаалах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Украинд үзүүлэх цэргийн болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэх асуудал болж байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський холбоотон орнуудын удирдагчдад хандан Оросын пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн довтолгооноос хот суурин газар, эрчим хүчний дэд бүтэц болон энгийн иргэдийг хамгаалахад шаардлагатай агаарын довтолгооноос хамгаалах системийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ.Five ways increased militarization could change scientific careers

Тэрбээр ялангуяа "Patriot" зэрэг орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем, түүнд шаардлагатай пуужин, зэвсэг техникийн нийлүүлэлтийг түргэтгэх шаардлагатай байгааг онцолсон байна. Мөн Украины батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх, дроны эсрэг хамгаалалт, тагнуулын мэдээлэл солилцох, цэргийн сургалт болон техникийн дэмжлэгийг үргэлжлүүлэх асуудлыг холбоотнуудтай хэлэлцэж байгаа юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Украиныг дэмжих холбоотнуудын байр суурь хэвээр байгааг онцолж, Оросын зүгээс хийж буй агаарын довтолгоо үргэлжилж байгаа нөхцөлд Украины хамгаалалтын хэрэгцээг хангах нь чухал зорилт хэвээр байгааг мэдэгдсэн.Rutte aims to steer NATO summit around Trump turbulence | Reuters

Үүний зэрэгцээ НАТО-гийн удирдагчид Украины аюулгүй байдлын урт хугацааны баталгааг хангах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд Украины зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, холбоотнуудын тусламжийг илүү тогтвортой, урьдчилан төлөвлөх боломжтой болгох асуудал багтаж байна.

Уулзалтаар Европын аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлттэй холбоотойгоор НАТО-гийн батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах зардлыг өсгөх, кибер аюулгүй байдал болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гишүүн орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байна.