АНУ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ЕСДҮГЭЭР САРД УУЛЗАНА
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинийг энэ оны есдүгээр сарын 24-ний өдөр АНУ-д төрийн айлчлал хийхээр болсон талаар албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаанд сүүлийн жилүүдэд өрнөсөн дипломат харилцааны хамгийн өндөр түвшний уулзалтуудын нэг болохоор байгааг ажиглагчид онцолж байна.
Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр, уулзалтын үеэр талууд хиймэл оюун ухааны хөгжил, өндөр технологийн салбарын хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа, мөн бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар өргөн хүрээтэй санал солилцохоор төлөвлөжээ. Тэрбээр хиймэл оюун ухааны асуудлыг "ирээдүйн дэлхийн өрсөлдөөнийг тодорхойлох стратегийн чухал салбар" хэмээн тодорхойлж, энэ чиглэлээр хоёр орны удирдагчид өмнө нь Бээжин хотноо уулзах үеэрээ ярилцсан бөгөөд Вашингтоны уулзалтаар хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон гэдгийг дурдсан байна.
Ши Жиньпиний айлчлал нь Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны тавдугаар сард БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Хятадын төрийн тэргүүнийг Цагаан ордонд урьсны үргэлжлэл болж байгаа юм. Тухайн үеийн уулзалтаар хоёр улсын удирдагч худалдааны харилцааг тогтворжуулах, тарифын маргааныг зохицуулах, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зэрэг асуудлаар санал солилцож байжээ.
Төрийн тэргүүнүүдийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Филиппиний нийслэл Манила хотноо болсон АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр хоёр талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийсэн байна. Уулзалтаар ирэх төрийн айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахын зэрэгцээ хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой чиглэлүүдийг тодорхойлох, санал зөрөлдөөнтэй асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулахын чухлыг онцолсон байна.
Хэдийгээр АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны бодлого, Тайванийн асуудал, Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдал зэрэг олон асуудлаар байр суурийн зөрүү хэвээр байгаа ч хоёр улсын удирдлага өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол үргэлжлүүлэх нь дэлхийн эдийн засаг, бүс нутгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ удаагийн уулзалт нь зөвхөн хоёр улсын харилцаанд төдийгүй дэлхийн худалдаа, технологийн өрсөлдөөн, геополитикийн орчинд цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал үйл явдал болох төлөвтэй байна.
Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
2026-10-29
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-28
Монголын нийгмийн бүтээлч давхаргын асуудал, шийдлийг хэлэлцэнэ
2026-10-27
Сербийн оюутнууд Александр Вучичийн эрх мэдлийг ганхуулав
2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ
2026-10-27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа
2026-10-27
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө
2026-10-24
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
2026-10-24
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ШХАБ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
2026-10-21
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн ажлын тайлан
2026-10-21
ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
2026-10-21
МӨНГӨГҮЙ ГЭДЭГ НЭМҮТ ХЭВЛЭЛҮҮДЭД ХЭДЭН АРВАН САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2026-10-20
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20
Францын жагсаалын улмаас нэг хүн амиа алдаж, 2.400 орчим хүн баривчлагдаад байна
2026-10-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-20
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
2026-10-19
Э.Макрон: Францад хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд орон зай байх ёсгүй
2026-10-19
Хууль батлахын тулд хууль зөрчиж болох уу?
2026-10-15
Тамхины зах зээл контрабандруу шилжинэ
2026-10-15
ҮНЭР, АМТ, ГААТАЙ ТАМХИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ҮНЭХЭЭР АЛГА БОЛОХ УУ?
2026-10-14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ
2026-10-14
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 168 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ШАЛГАВ
2026-10-14
ЭНЭТХЭГТ СОНГОГЧДЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ХУРЦДАВ
2026-10-14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-10-14
Р.СЭДДОРЖ: ТАВАНТОЛГОЙ ДЦС-ЫГ БАРИХАД ЯАРАХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЖ ЯВДАГ
2026-10-14
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ "ОЮУ ТОЛГОЙ'-Н НОГДОЛ АШГАА ОЛОН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАХ САНАЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2026-10-14
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-10-14
ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО
2026-10-14
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14
ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНД 3.1 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2026-10-13
ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН 2 ХЭРЭГТ 10 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ
2026-10-13
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2026-10-13
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
2026-10-13
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛ УЛСААС 10 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ
2026-10-13
УМАРД СОЛОНГОС БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАВ
2026-10-12
