ХОРЛОН СҮЙТГЭГЧДИЙГ ХЭН ТЭЖЭЭДЭГ ВЭ?

2026-08-16
ХОРЛОН СҮЙТГЭГЧДИЙГ ХЭН ТЭЖЭЭДЭГ ВЭ?

Халзанбүргэдэйн үйл ажиллагааг хотоос ирж зогсоодог, Оюутолгойн баяжмалын замыг хаадаг, уран олборлохыг эсэргүүцдэг, монголчуудын зүс таних нүдлэгдсэн хэдэн шантаажчид улсаа хорлохоо дахин ил тод нээлттэй зарлаад Дорнод аймгийн Матад сум руу хөдлөв. Тэнд Монголын газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай газрын тосны хайгуул хийгдэж буй. Энэ удаад Хятад компанийг онилсон бүлэг шантаажчид уг дээрмээ ил цагаан, нээлттэй, шууд дамжуулан үзүүлж байхад монголын цагдаа нуруугаа үүрээд хараад зогсож байгаа нь эхнээсээ л тавилттай жүжиг нь харагдаж, монголчуудыг цахимд орчинд дахиад гурав хоног бухимдуулах нь сэдэв болж байна.

Г.Солонгоо тэргүүтэй хорлон сүйтгэгчид гадаад ажилчдыг өмнөө сөгдүүлээд, гэр орныг нь нэгжин түйвээж, пасспортыг нь хураав.  Гадаадын иргэн харьяатынхан биш, прокурорын зөвшөөрөлтэй нэгжих гэж ирсэн цагдаа ч биш, ер нь юу биш "юмнууд" шууд нэгжлэг хийж, ширэнгийн хууль тогтоож харагдана. Жунглийнхан энэ үйлдлээ лайваар шууд дамжуулж буй нь нүдтэй, чихтэй, оюун бодолтой хүн бүрийн дургүйцлийг дээд цэгт тулгах зорилготой нь харагдаж байна. Хамгийн болхи нь монголын цагдаа, хууль хүчнийхэн эс үйлдэхгүйгээрээ дэмжин өөгшүүлчихээд 3 хоногийн дараа Г.Солонгоо нарын үйлдлийг шалгаж байна гэж буй нь ямар их басамжлал доромжлол вэ? Угтаа бол, очихоо зарлаад лайв хийж байхад нь өмнөөс нь тосоод таслан зогсоох ёстой биш үү...

Хорлон сүйтгэгчдийг хэт давраасан үйлдэл өмнө нь ч олон удаа давтагдсан. Халзанбүргэдэйн кэмпийг нурааж, ажилчдыг нь зодсон этгээдүүд ямар ял авсан, Оюутолгойн баяжмалын зам хаасан нөхдийг шалгаж байна гэв. Ямар ял шийтгэл ногдуулав?

Яагаад нийгмийг бусниулж хууль зөрчсөн энэ хэдэн шантаажаар амь зуугсдад ямар хариуцлага тооцсоноо эргээд нээлттэй мэдээлдэггүй вэ. Хуулиас ангид, халдашгүй дархан этгээдүүд өнөөдөр монголыг газрын тосны үйлдвэргүй байлгахыг санаархаж байна. Энэ ташрамд, Б.Пүрэвдорж гишүүний хэлсэнчлэн нафта зэрэг дайвар бүтээгдэхүүнийг оруулж ирээд  нэрж, хольж зах зээлд нэвтрүүлж, хүний машин эвддэг Лекс ойл ХХК-ийг Г.Солонгоо тэргүүтнүүд газрын тос үйлдвэрлэж байна хэмээн тэнгэрт тултал нь магтан сайшааж тархи угаалт хийж явсан нөхдүүд шүү"... Лекс ойл ХХК ч Трафигурагийн санхүүгийн луйвартай хамгийн их нэр холбогдож байсныг сануулах нь илүүц биз...

Монголын өнгөтэй өөдтэй бүх төсөл рүү дайрч байхад Монгол улсын Засгийн газар бүлх залгисан мэт дуугүй. Тэгэхээр нийгэмд ямар хардлага үүсэж байна вэ?

Учир нь, "уяаг нь уртхан тавьж" угаасдыг нь өтгөхөн өгдөг" ноход нь болохоор тэр. Жирийн Дондог, Дулмаа эсвэл та, би, чи  морио унаад очвол хайгуулын бүс рүү хамрыг нь ч цухуйлгахгүй. Цухуйлгалаа гэхэд дэвхэрсэн газар нь дараад авна гэдэг шиг шууд хүч хэрэглэн баривчилна.

Энгийн иргэн лоозон бариад жагсахад зөвшөөрөл аваагүй гээд хэрхэн хөөж тууж, баривчилдаг билээ. Тэгвэл хорлон сүйтгэгчдийн хэт даварсан үйлдлийн цаана эрхбаригч МАН, үе үеийн Засгийн газар, тэрний ард гадны ашиг сонирхол байсан, байгаа, байсаар ч байх болно. 

Үр дүн нь юу байхав гэвэл ийм л "reaction" нийгмээс хүлээнэ. Араас нь Хятад эсвэл Орос өөрсдийн төслөө хэрэгжүүлэх  шахалтыг Монголд үзүүлнэ. Цаашид ч галзуу, рецедив, шантаажид амь бөхтэй, амин зуулгатай сайхан амьдарсаар байх болно. МАН эрх барьж байсан Хятад, Оросын ашиг сонирхол, монголыг хөгжүүлэхгүй байх бодлого улс төрчдөөр дамжин чөтгөрийн тойрогт эргэлдсээр байх болно. 

Эцэст нь, "Хорлон сүйтгэгчдээ сайхан амьдруулахын төлөө илүү хичээцгээе Монголчуудаа" гэх нь хаашаа юм...

Та бидний татварын мөнгө, тансаг хаус том машин нь болж очиж байгаа шүү гэдгийг дахин сануулъя.

Э.Чинзаяа