2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД МОНГОЛ УЛСАД ХУДАЛДААЛАГДАХГҮЙ

2026-09-14
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД МОНГОЛ УЛСАД ХУДАЛДААЛАГДАХГҮЙ

Өнөөдөр Монгол Улсад албан ёсоор импортлон, дэлгүүрийн лангуун дээр худалдаалж буй амт, үнэр нэмсэн янжуур тамхины бүтээгдэхүүнүүдээс:
1. Esse Change
2. Esse Soo
3. Bohem No.6
4. Raison French Black
5. Mevius Compact Caster
6. LD Violet Superslims
7. Caster 3 Compact
8. Parliament Ocean Cruise
9. Raison French Lemon Compact
10. Mevius LSS Revo Blue
11. LD Pink Superslims
12. Parliament Superslims Winter Fuse
13. Caster 4 Tempo
14. Africa Hai Hai
15. LD Club Compact Metaica
16. Marlboro Fine Touch
17. Mevius Yellow
18. Mevius Mix Green
19. Bohem Slim Fit
20. Raison French Berry
21. Esse Signature
22. Mevius Superslims Azure
23. Mevius Superslims Amber
24. Marlboro Touch
25. Parliament SNCS KS DSP 20SLI
26. This Africa Mola
27. Mevius Compact Ice Storm
28. Raison French Yogo
29. The King Chocolate Fusion Mint QS
30. Caster Nova 3
31. Caster 1 Sora
32. Corset
33. Esse Purple
34. Bohem Libre Brown
зэрэг хамгийн багадаа 34 нэр төрлийн бүтээгдэхүүн хамаарч байна.
Хэрэв Тамхины хяналтын тухай хуулийн төсөл одоогийн амт, үнэрийг бүхэлд нь хориглосон зохицуулалтаараа батлагдвал 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эдгээр бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсоор импортлох, худалдах боломжгүй болно.
Монголын тамхины зах зээлийн 60 гаруй хувийг амт, үнэр нэмсэн янжуур тамхины хэрэглээ эзэлдэг. Гэтэл хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал зах зээлийн талаас илүү хувийг бүрдүүлдэг бүтээгдэхүүнүүд нэгэн зэрэг хориглогдож, албан ёсны худалдаанд зөвхөн уламжлалт тамхины амттай бүтээгдэхүүнүүд үлдэхээр байна.
Үүний зэрэгцээ 20 ширхэгтэй нэг хайрцаг янжуур тамхинд ногдуулдаг онцгой албан татварыг одоогийн 836 төгрөгөөс 2,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, татвар нэг дор 2.4 дахин нэмэгдэнэ. Татварын өөрчлөлт хэрэгжиж эхлээгүй байхад ч импортлогчдын ихэнх нь тамхины жижиглэнгийн үнээ аль хэдийн өсгөсөн байна. Татвар нэмэгдвэл үнэ дахин өсөж, хэрэглэгчдийн санхүүгийн дарамт улам нэмэгдэх нөхцөл үүснэ.
Энэ зохицуулалт нь зөвхөн цахилгаан тамхийг бус, өнөөдөр дэлгүүрүүдээр худалдаалж буй амт, үнэртэй янжуур тамхийг мөн хамарч байгаа юм. Дээрх жагсаалт нь одоогоор тодорхой болсон бүтээгдэхүүнүүд бөгөөд зах зээл дээрх бүх нэр төрлийг бүрэн багтаагаагүй болно.
Өөрөөр хэлбэл, хууль энэ хэвээр батлагдвал хэрэглэгчдийн олонхын тогтмол хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд албан ёсны худалдаанаас нэгэн зэрэг шахагдаж, үлдсэн бүтээгдэхүүний татвар болон үнэ огцом нэмэгдэнэ. Харин бодит эрэлт хэвээр үлдэх учраас нийлүүлэлт хууль бус зах зээл рүү шилжих, татварын орлого буурах, гарал үүсэл болон чанарын баталгаагүй бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэх эрсдэлтэй.