ХОЙД СОЛОНГОС ШИНЭ ПУУЖИНГИЙН СИСТЕМ ТУРШЖЭЭ

2026-09-24
ХОЙД СОЛОНГОС ШИНЭ ПУУЖИНГИЙН СИСТЕМ ТУРШЖЭЭ

Хойд Солонгосын зэвсэгт хүчин 9 дүгээр сарын 22-нд 240 мм-ийн шинэчилсэн, удирдлагатай олон пуужинт харвагчийн системийг туршсан талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг KCNA өнөөдөр мэдээллээ.Kim Jong Un observes test of rocket launch systems with his daughter

Хойд Солонгосын талын мэдээлснээр шинэ пуужинд бие даасан чиглүүлэх систем суурилуулсан бөгөөд ердийн нислэгийн горимоор 100 км хүртэл, хосолсон гулсалтын горимоор 115 км хүртэлх зайд байг онох боломжтой аж. Туршилтын үеэр пуужингийн бай онох нарийвчлал болон шинэчилсэн системийн ажиллагааг шалгасан байна.

Туршилтыг Хөдөлмөрийн намын Төв цэргийн комиссын дэд дарга Пак Жон Чон тэргүүтэй цэргийн өндөр албан тушаалтнууд ажиглажээ. Тэрбээр Өмнөд Солонгостой залгаа өмнөд хил орчимд цохилтын хүчийг нэмэгдүүлж, хуучин зэвсгийн системүүдийг шинэчлэн солих шаардлагатайг онцолсон байна.

240 мм-ийн олон пуужинт харвагч нь Хойд Солонгосын уламжлалт их бууны хүчний нэг хэсэг бөгөөд өмнө нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл орчимд хүрэх боломжтой зэвсгийн системийн нэгээр тооцогдож ирсэн. Шинэ хувилбар нь өмнөхөөсөө илүү холын тусгалтай, удирдлагатай болсон нь гол онцлог юм.

Гэхдээ 100–115 км-ийн тусгал болон бусад техникийн үзүүлэлт нь одоогоор Хойд Солонгосын талын мэдээлэлд тулгуурлаж байгаа бөгөөд гаднын эх сурвалжаар бүрэн бие даан баталгаажаагүй байна. Өмнөд Солонгосын Yonhap агентлагийн мэдээлснээр Пёньян энэ оны тавдугаар сард мөн 240 мм-ийн удирдлагатай пуужингийн систем туршиж байжээ.rocket launcher: Pyongyang to deploy new multiple rocket launcher this year: KCNA - The Economic Times

Эх сурвалж: Reuters