ЭНЭТХЭГ, БАЛБАД ҮЕР, ХӨРСНИЙ ГУЛГАЛТЫН УЛМААС ОЛОН ХҮН АМИА АЛДАВ
Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш муж болон хөрш Балбад сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хүчтэй аадар бороо, шуурганы улмаас үер, хөрсний гулгалт болж, олон хүний амь нас хохирлоо.
Reuters агентлагийн мэдээлснээр Уттар-Прадеш мужид есдүгээр сарын 25-наас 27-ны өглөө хүртэл 66.5 миллиметр бороо орсон нь тухайн хугацааны олон жилийн дунджаас даруй хэд дахин их үзүүлэлт болжээ. Үүний улмаас тус мужид 56 хүн амиа алдаж, 46 хүн гэмтэн, 1,000 гаруй байшин барилга эвдэрсэн байна. Орон нутгийн аврах алба үерт автсан бүсүүдэд ажиллаж, иргэдэд тусламж хүргэхийн зэрэгцээ тариалангийн талбайн хохирлыг үнэлж, нөхөн олговор олгохоор ажиллаж байгаа аж. Мөн Энэтхэгийн Усны асуудал хариуцсан төв байгууллагын мэдээлснээр долоон мужийн 30 голын хяналтын цэгт нөхцөл байдал хүндэрч, Ганга, Гандак, Коси, Багмати, Нармада зэрэг томоохон голын усны түвшин аюулын хэмжээнээс давсан байна.
Харин Балбад есдүгээр сарын 24-нөөс хойш үер, хөрсний гулгалтын улмаас 14 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй болоод байна. Тус улсын эрх баригчид 77 дүүргийн 49-д нь гэнэтийн үерийн эрсдэл өндөр байгааг анхааруулж, гол мөрөн болон тэдгээрийн цутгалын усны түвшин нэмэгдсээр байгааг мэдээлжээ. Үерийн улмаас Мананг, Мустанг, Мягди, Баглун зэрэг дүүрэгт цахилгаан хангамж тасарч, зарим газарт шилэн кабель болон эрчим хүчний байгууламж эвдэрсэн байна. Түүнчлэн Рахуганга голын усны түвшин нэмэгдсэнээр 40 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцын байгууламж болон цахилгаан дамжуулах шугамын тулгуур гэмтэж, сэргээн засварлах ажил эхэлжээ.
Үүнээс гадна Балбын хойд хэсэгт орших 7,126 метр өндөр Химлунг Химал уулын бааз цасан нурангид дарагдаж, гадаадын уулчдад зориулан отог бэлтгэж байсан орон нутгийн 10 ажилтан сураггүй болсон байна. Тухайн үед гадаадын уулчид баазад байгаагүй гэж мэдээлжээ. Байгалийн гамшгийн нөхцөл байдал үргэлжилж байгаа энэ үед Балбын эрх баригчид иргэдийг гол мөрөн, уулын бэл болон үер, хөрсний гулгалтад өртөх эрсдэлтэй бүс нутгаас сэрэмжилж, албан ёсны анхааруулга, зөвлөмжийг дагахыг уриалж байна.
Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
2026-10-29
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-28
Монголын нийгмийн бүтээлч давхаргын асуудал, шийдлийг хэлэлцэнэ
2026-10-27
Сербийн оюутнууд Александр Вучичийн эрх мэдлийг ганхуулав
2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ
2026-10-27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа
2026-10-27
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө
2026-10-24
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
2026-10-24
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ШХАБ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
2026-10-21
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн ажлын тайлан
2026-10-21
ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
2026-10-21
МӨНГӨГҮЙ ГЭДЭГ НЭМҮТ ХЭВЛЭЛҮҮДЭД ХЭДЭН АРВАН САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2026-10-20
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20
Францын жагсаалын улмаас нэг хүн амиа алдаж, 2.400 орчим хүн баривчлагдаад байна
2026-10-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-20
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
2026-10-19
Э.Макрон: Францад хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд орон зай байх ёсгүй
2026-10-19
Хууль батлахын тулд хууль зөрчиж болох уу?
2026-10-15
Тамхины зах зээл контрабандруу шилжинэ
2026-10-15
ҮНЭР, АМТ, ГААТАЙ ТАМХИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ҮНЭХЭЭР АЛГА БОЛОХ УУ?
2026-10-14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ
2026-10-14
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 168 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ШАЛГАВ
2026-10-14
ЭНЭТХЭГТ СОНГОГЧДЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ХУРЦДАВ
2026-10-14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-10-14
Р.СЭДДОРЖ: ТАВАНТОЛГОЙ ДЦС-ЫГ БАРИХАД ЯАРАХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЖ ЯВДАГ
2026-10-14
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ "ОЮУ ТОЛГОЙ'-Н НОГДОЛ АШГАА ОЛОН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАХ САНАЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2026-10-14
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-10-14
ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО
2026-10-14
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14
ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНД 3.1 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2026-10-13
ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН 2 ХЭРЭГТ 10 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ
2026-10-13
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2026-10-13
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
2026-10-13
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛ УЛСААС 10 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ
2026-10-13
УМАРД СОЛОНГОС БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАВ
2026-10-12
