ЕАЭЗХ-НЫ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР МОНГОЛ, КАЗАХСТАН ХОЁР УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОД ХҮРЭХЭД ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн сайд нарын Бага хурал өчигдөр /2026.09.28/ Улаанбаатар хотноо эхэлсэн бөгөөд өнөөдөр Сайд нарын бага хурлын нээлтээр үргэлжилж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Казахстан улсын Үндэсний Эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистик, стратегийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
Уулзалтын эхэнд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, хоёр орны хоорондын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж эрчимжиж, улмаар эдгээр айлчлал, уулзалтын үеэр хийсэн яриа хэлэлцээ бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн 2026 оны 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтод хүрэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Казахстан улсын Үндэсний Эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаев "Монгол Улс Казахстаны чухал худалдааны түнш бөгөөд хоёр улсын худалдааны харилцаа эерэг динамиктай байна. 2025 онд худалдааны эргэлт 133 сая ам.доллароос давж, 8 хувиар өссөн. Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд худалдааны эргэлтийг дунд хугацаанд 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Үүнийг бодит ажил болгох шаардлагатай" гэдгийг онцлов.
Казахстаны тал Монголтой худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд худалдаа, тээвэр-логистик, хөдөө аж ахуй, уул уурхай, нефть болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бодит төсөл, бизнесийн хэлцэл болгон өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.




Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
2026-10-29
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-28
Монголын нийгмийн бүтээлч давхаргын асуудал, шийдлийг хэлэлцэнэ
2026-10-27
Сербийн оюутнууд Александр Вучичийн эрх мэдлийг ганхуулав
2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ
2026-10-27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа
2026-10-27
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө
2026-10-24
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
2026-10-24
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ШХАБ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
2026-10-21
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн ажлын тайлан
2026-10-21
ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
2026-10-21
МӨНГӨГҮЙ ГЭДЭГ НЭМҮТ ХЭВЛЭЛҮҮДЭД ХЭДЭН АРВАН САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2026-10-20
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20
Францын жагсаалын улмаас нэг хүн амиа алдаж, 2.400 орчим хүн баривчлагдаад байна
2026-10-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-20
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
2026-10-19
Э.Макрон: Францад хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд орон зай байх ёсгүй
2026-10-19
Хууль батлахын тулд хууль зөрчиж болох уу?
2026-10-15
Тамхины зах зээл контрабандруу шилжинэ
2026-10-15
ҮНЭР, АМТ, ГААТАЙ ТАМХИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ҮНЭХЭЭР АЛГА БОЛОХ УУ?
2026-10-14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ
2026-10-14
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 168 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ШАЛГАВ
2026-10-14
ЭНЭТХЭГТ СОНГОГЧДЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ХУРЦДАВ
2026-10-14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-10-14
Р.СЭДДОРЖ: ТАВАНТОЛГОЙ ДЦС-ЫГ БАРИХАД ЯАРАХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЖ ЯВДАГ
2026-10-14
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ "ОЮУ ТОЛГОЙ'-Н НОГДОЛ АШГАА ОЛОН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАХ САНАЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2026-10-14
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-10-14
ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО
2026-10-14
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14
ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНД 3.1 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2026-10-13
ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН 2 ХЭРЭГТ 10 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ
2026-10-13
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2026-10-13
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
2026-10-13
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛ УЛСААС 10 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ
2026-10-13
УМАРД СОЛОНГОС БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАВ
2026-10-12
