ОХУ баавгайн тоо толгойг цөөлөх бодлого руу шилжиж байна

2026-10-08
ОХУ баавгайн тоо толгойг цөөлөх бодлого руу шилжиж байна

ОХУ-д баавгайн тоо толгой эрс өсөж 308 мянгад хүрээд байна. Баавгайн тоо толгойн өссөнтэй холбоотой идэш тэжээл хайсан сүрэг суурьшлийн бүсэд нэвтэрч, хүн барих тохиолдол нэмэгджээ. Тус улсад 2026 он гарсаар 22 хүн баавгайд бариулж амиа алдсанбайна. Тиймээс Оросын Засгийн газар баавгайн агнуурын квотыг нэмэгдүүлжх арга хэмжээг авч эхэллээ.

ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны мэдээллээр 1990 онд тус улсад 130 мянган хүрэн баавгайтоологдож байсан бол 2026 онд 307.9 мянгад хүрчээ. Өөрөөр хэлбэл хүрэн баавгайн тор толгой 36 жилийн хугацаанд 2.3 дахин нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Красноярскийн хязгаарт 26.6 мянга, Хабаровскийн хязгаарт 26.2 мянга, Камчаткийн хязгаарт 24.2 мянга, Иркутскийн мужид 22.4 мянга, Якут улсад 18.8 мянган хүрэн баавгай бүртгэгдсэн байна. Гэхдээ ОХУ-ын эрх баригчдын санааг зовоож буй гол асуудал баавгайн тоо толгой гэхээсээ илүү баавгай хүний сууршлийн бүс рүү дайрч буй явдал гэв.

Мөн ОХУ-ын байгалийн нөөцийн яамны судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт, хүнс тэжээлийн хомсдол, байгальд хүнсний хаягдал хаях зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Красноярскийн хязгаарт өнгөрсөн 9-р сарын 28-ны байдлаар 180 захирамжаар 1,214 баавгайг агнах устгах зохицуулалт хийж, үүнээс 729 баавгайг агналаа гэж  Байгалийн нөөцийн яам мэдээлж байна.

Харин манай улстай хил залгаа Забайкальд нэг баавгай агнахад 15 мянган рублийн урамшуулал олгож байна. Уг урамшууллыг 200 хүртэлх баавгайд олгохоор тусгасан бөгөөд арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хамаарна. Энэ сарын 1-ний байдлаар тус бүс нутагт 70 баавгай агнасан, мөн баавгай суурин газар болон хүний ойролцоо гарч ирсэн тухай 100 гаруй мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 35 тохиолдол нь суурин газарт бүртгэгджээ.

ОХУ-ын хувьд баавгайн олноор үзэгдэж хүн рүү дайрах үзэгдлийг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авч байна. Харин манай БОУАӨЯ баавгайд мах, жимс тавьж өгнө гээд хүний амь нас эрсдлээ. Цаашид хичнээн хүнээр баавгайд тахил өргөх вэ Ц.Сандаг-Очироо...!