СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН 754 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, 27 АГНАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт баавгай айлын гэрт халдаж, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын байгууллагаас мэдээлэл хийлээ.
Дуудлага аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнийн 01:00 цагт бүртгэгдэж, байгаль орчин, цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажилласан байна. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын комисс шуурхай хуралдаж, тухайн бүсэд тандалт хийх, баавгайг илрүүлэх, үргээх болон иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх арга хэмжээ авч эхэлжээ.
Гэмтсэн иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж. Тэрбээр толгой, цээж, хэвлийн хэсэгт хүнд гэмтэл авсан бөгөөд яаралтай мэс засал хийсэн байна.
Албаныхны мэдээлснээр 2026 онд нийслэлийн ногоон бүсэд баавгай үзэгдсэн 28 дуудлага бүртгэгдсэнээс 24 нь бодит байжээ. Харин улсын хэмжээнд суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 754 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86, нийслэлд 24 тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбарууш дагуулсан эм баавгайтай холбоотой байна.
Хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлд баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч, найман аймагт нийт 27 хүрэн баавгай агнах зөвшөөрөл олгосноос одоогоор зургааг нь агнажээ. Агнасан баавгайд задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд Хэнтий аймагт хийсэн шинжилгээгээр нэг баавгайн ходоодонд хоол тэжээл, эрдэс бодис байгаагүй нь тогтоогдсон байна.
Мөн Засгийн газрын шийдвэрээр баавгайн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар болж, баавгай барих, унтуулах зориулалтын тоног төхөөрөмж болон шатахуунд зарцуулахаар төлөвлөжээ.
Иргэдийг ой, уулын бүс болон суурьшлын бүсийн ойролцоо зорчихдоо сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож, үргээхгүй байхыг албаныхан анхаарууллаа.
Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
2026-10-29
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-28
Монголын нийгмийн бүтээлч давхаргын асуудал, шийдлийг хэлэлцэнэ
2026-10-27
Сербийн оюутнууд Александр Вучичийн эрх мэдлийг ганхуулав
2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ
2026-10-27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа
2026-10-27
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө
2026-10-24
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
2026-10-24
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ШХАБ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
2026-10-21
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн ажлын тайлан
2026-10-21
ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
2026-10-21
МӨНГӨГҮЙ ГЭДЭГ НЭМҮТ ХЭВЛЭЛҮҮДЭД ХЭДЭН АРВАН САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2026-10-20
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20
Францын жагсаалын улмаас нэг хүн амиа алдаж, 2.400 орчим хүн баривчлагдаад байна
2026-10-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-20
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
2026-10-19
Э.Макрон: Францад хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд орон зай байх ёсгүй
2026-10-19
Хууль батлахын тулд хууль зөрчиж болох уу?
2026-10-15
Тамхины зах зээл контрабандруу шилжинэ
2026-10-15
ҮНЭР, АМТ, ГААТАЙ ТАМХИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ҮНЭХЭЭР АЛГА БОЛОХ УУ?
2026-10-14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ
2026-10-14
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 168 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ШАЛГАВ
2026-10-14
ЭНЭТХЭГТ СОНГОГЧДЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ХУРЦДАВ
2026-10-14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-10-14
Р.СЭДДОРЖ: ТАВАНТОЛГОЙ ДЦС-ЫГ БАРИХАД ЯАРАХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЖ ЯВДАГ
2026-10-14
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ "ОЮУ ТОЛГОЙ'-Н НОГДОЛ АШГАА ОЛОН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАХ САНАЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2026-10-14
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-10-14
ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО
2026-10-14
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14
ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНД 3.1 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2026-10-13
ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН 2 ХЭРЭГТ 10 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ
2026-10-13
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2026-10-13
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
2026-10-13
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛ УЛСААС 10 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ
2026-10-13
УМАРД СОЛОНГОС БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАВ
2026-10-12
