АН-ААС ТОМИЛОГДСОН САЙД НАР ӨРГӨДЛӨӨ ӨГНӨ

2025-06-02
АН-ААС ТОМИЛОГДСОН САЙД НАР ӨРГӨДЛӨӨ ӨГНӨ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Эл асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газраас ямар ч тохиолдолд гарна гэдгээ мэдэгдсэн байдаг. Тэгвэл АН-аас томилогдсон сайд нар өнөөдөр /2025.06.02/ УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэхээс өмнө өргөдлөө өгөхөөр болжээ.