АНУ ВЕНЕСУЭЛИЙН ДАЙН ЭХЭЛСЭН ҮҮ?
Өнгөрсөн оны сүүл үеэс АНУ, Карибын тэнгист цэргийн хүчээ төвлөрүүлж, Венесуэлд үзүүлэх геополитикийн дарамтаа нэмэгдүүлж эхэлсэн. Тухайлбал, USS Gerald R. Ford нисэх онгоц тээгчээр удирдуулсан хэд хэдэн хөлөг Карибын тэнгист цэргийн ажиллагааг эхлүүлсэн байдаг.
АНУ уг үйлдлээ “хар тамхины эсрэг өргөтгөсөн ажиллагаа” хэмээн тодорхойлж байгаа ч шинжээчид үүнийг Николас Мадурогийн дэглэмд шахалт үзүүлэх зорилготой геостратегийн арга хэмжээ хэмээн үзэж байв.
Карибын тэнгист төвлөрүүлсэн АНУ-ын хүчин одоогоор 11 цэргийн хөлөг, 15,000 орчим цэргээс бүрдэж байгаа нь тус бүс нутгийн цэргийн тэнцвэрт байдлыг мэдэгдэхүйц өөрчилж буй үйл явдал болов. Цэргийн ажиллагаа тэлэхийн хэрээр Венесуэлийн асуудал АНУ-ын дотоодын улс төрийн хүрээнд ч дахин анхаарлын төвд орж эхэлсэн байдаг.
АНУ-ын шахалтад орж буй Венесуэлийн Засгийн газар тус улсын агаарын тээврийн 6 компанийн нислэгийн зөвшөөрлийг цуцалсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Венесуэлийн Засгийн газар энэхүү шийдвэрээ үндэсний аюулгүй байдлын үүднээс гаргасан гэж тайлбарласан бол барууны хэвлэлүүд үүнийг АНУ-ын дарамтад өгч буй хариу арга хэмжээ хэмээн дүгнэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тусгай зөвшөөрлөө цуцлуулсан дээрх авиа компаниудад хандан Венесуэлийн агаарын орон зайг “хаалттай гэж үзэх нь зүйтэй” хэмээн мэдэгдсэн нь хоёр талын маргааныг улам хурцатгав.
Ийнхүү АНУ Венесуэлийн хооронд геполитикийн хурцадмал байдал ид өрнөж байх үед ОХУ-ын Ил-76 хүнд ачааны онгоц Каракаст газардсан нь Кремль Н.Мадурогийн Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж буй дохио хэмээн ажиглагчид үзсэн. Одоогоор ОХУ-ын тал албан ёсоор тайлбар хийгээгүй ч уг үйлдэл нь Венесуэлийн батлан хамгаалах салбарт чиглэсэн тусламж байж болзошгүй гэж шинжээчид дүгнэжээ.
Одоогийн нөхцөл байдлаас харахад АНУ-ын хүчин Венесуэлийг бөмбөгдөж эхэлсэн нь албан ёсны тайлбар болох “хар тамхины эсрэг ажиллагаа”-ны цар хүрээг давсан үйлдэл гэж олон улсын шинжээчид үзэж байна. Цаашдын үйл явц АНУ, Венесуэл болон ОХУ-ын харилцаа, бүс нутгийн хүчний тэнцвэрт хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
2026-10-29
ЗӨВШӨӨРЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-28
Монголын нийгмийн бүтээлч давхаргын асуудал, шийдлийг хэлэлцэнэ
2026-10-27
Сербийн оюутнууд Александр Вучичийн эрх мэдлийг ганхуулав
2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ
2026-10-27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа
2026-10-27
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө
2026-10-24
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
2026-10-24
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ШХАБ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
2026-10-21
УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн ажлын тайлан
2026-10-21
ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21
Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
2026-10-21
МӨНГӨГҮЙ ГЭДЭГ НЭМҮТ ХЭВЛЭЛҮҮДЭД ХЭДЭН АРВАН САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ
2026-10-20
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20
Францын жагсаалын улмаас нэг хүн амиа алдаж, 2.400 орчим хүн баривчлагдаад байна
2026-10-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-10-20
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
2026-10-19
Э.Макрон: Францад хүчирхийлэл, эмх замбараагүй байдалд орон зай байх ёсгүй
2026-10-19
Хууль батлахын тулд хууль зөрчиж болох уу?
2026-10-15
Тамхины зах зээл контрабандруу шилжинэ
2026-10-15
ҮНЭР, АМТ, ГААТАЙ ТАМХИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ҮНЭХЭЭР АЛГА БОЛОХ УУ?
2026-10-14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ
2026-10-14
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 168 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ШАЛГАВ
2026-10-14
ЭНЭТХЭГТ СОНГОГЧДЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААН ХУРЦДАВ
2026-10-14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-10-14
Р.СЭДДОРЖ: ТАВАНТОЛГОЙ ДЦС-ЫГ БАРИХАД ЯАРАХГҮЙ БАЙГААД ХАРАМСАЖ ЯВДАГ
2026-10-14
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ "ОЮУ ТОЛГОЙ'-Н НОГДОЛ АШГАА ОЛОН ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАХ САНАЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2026-10-14
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-10-14
ЗӨВШӨӨРӨЛ, МЭДЭГДЛИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО
2026-10-14
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14
ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНД 3.1 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2026-10-13
ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН 2 ХЭРЭГТ 10 ОБЪЕКТОД НЭГЖЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ
2026-10-13
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2026-10-13
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
2026-10-13
“ДАКАР-2026” ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛ УЛСААС 10 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ
2026-10-13
УМАРД СОЛОНГОС БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАВ
2026-10-12
