“Ар Сэвд могойт” ХХК улсын хошой аварга боллоо
“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Атрын IV аян”-ыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан “Ар Сэвд могойт” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа.
Улсын хошой аварга болсон тус компанийн шагналыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Улсын аваргын цол, тэмдэг, туг, өргөмжлөлийг гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар Сэвд могойт” ХХК-ийг Д.Амаржаргал 2001 онд үүсгэн байгуулсан бөгөөд 877 га талбайд газар тариалан эрхэлж, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж байна. Тус компани орон нутгаас 10 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж иржээ.
“Ар Сэвд могойт” ХХК “Бурятская остиствая” сортын үрийг хэрэглээнд нэвтрүүлэн жилд га-гаас 24.2-30.4 ц ургац хураан авдаг байна. Жил бүр тариалангийн талбайг хашаажуулан сүрлэн хучлага үүсгэн, цулгуй уриншийн хэмжээг багасгаж тэг элдэншүүлгийн технологийг нэвтрүүлсэн юм. Түүнчлэн тариалангийн 490 га талбайд 35.3 км хашаа барьжээ. Компанийн парк шинэчлэлд 850.8 сая хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд сумын мал бүхий иргэдэд малын тэжээлийн дэмжлэг үзүүлдэг.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах Монгол Улсын эдийн засаг 2025 онд 5.9 хувийн өсөлттэй гарч, үүний 60 хувийг анх удаа хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн. Мал аж ахуй, газар тариалан, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ хөгжүүлбэл ямар их боломж байгааг харуулж чадлаа. Өнгөрөгч онд 48 мянган ажлын байр шинээр бий болсон. Энэ ололт амжилтаа бататгах, ахиулах учиртай гэдгийг онцолсон юм.
Сүүлд нэмэгдсэн
БАНГКОКТ ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАРТ ГАЛ ГАРЧ, 27 ХҮН АМИА АЛДЖЭЭ
2026-07-13
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД ШӨВГӨРСӨН БӨХЧҮҮДЭД ЧИМГИЙН ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА
2026-07-13
"БЯЦХАН УЧРАЛ БА БАГА ОВРЫН ХҮРЭЛСҮХ"
2026-07-13
"ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ"-Д 12.600 МОРЬТОН ОРОЛЦЛОО
2026-07-13
ХҮЙ ДОЛООН ХУДАГТ "АЙРАГ" ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА
2026-07-13
"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО
2026-07-13
БНАСАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-07-13
МОНГОЛЫН БАЛЕТЫН ЖҮЖИГЧИД “БАЛЕТЫН ОЛИМП”-ООС 33 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА
2026-07-09
МОНГОЛ АДУУНЫ ЭХ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛСОН "ХҮЛЭГ ЭРДЭНЭ" ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА
2026-07-09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
2026-07-09
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ЯПОНЫ АРДЫН ДИПЛОМАТЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-07-09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН НАР АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026-07-09
"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" НААДАМ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ, СОЁЛЫН ӨВИЙГ ТҮГЭЭЖ БАЙНА
2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-07-09
НАТО-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР УКРАИНЫ АСУУДЛЫГ ОНЦЛОН ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026-07-08
УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨХ ТӨСӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
2026-07-08
БАЯН-ӨЛГИЙ, УВС, БАЯНХОНГОР, ДОРНОД АЙМАГТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ, БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-07-08
"ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ", БАГИЙН БАГА СУРГУУЛЬ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ НАМРААС ЭХЭЛНЭ
2026-07-08
УРГАЦ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ, УРГАЦЫН КОМИССЫГ БАЙГУУЛНА
2026-07-08
"ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
2026-07-08
ЦЭЦЭРЛЭГ, ЕБС-ИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА
2026-07-08
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭВ
2026-07-08
НАТО-ГИЙН УУЗАЛТЫН ӨМНӨХ Д.ТРАМПЫН БАЙР СУУРЬ АНХААРАЛ ТАТАВ
2026-07-07
КИЛИАН МБАППЕГ АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАСАН СЕНАТОР ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨВ
2026-07-07
ЭЛЧИН САЙД Д.БУЛГАН БНИУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЭРЖО МАТТАРЭЛЛАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
2026-07-07
"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" ЭНЭ САРЫН 9-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-07-07
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ТЭМЭЭЧИН Ц.ШИНЭНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
2026-07-07
ОПЕК 8 ДУГААР САРААС ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2026-07-06
МОНГОЛ УЛС БНХАУ-ААС ЦЭРГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭН АВЛАА
2026-07-06
ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨВ БАЙРНЫ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-07-06
УИХ-ЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-07-06
"ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2026-07-06
НҮҮРС ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АЖИЛ БАГАНУУРТ ЭХЭЛЛЭЭ
2026-07-06
ШИНЭ ОНЦГОЙ ТУУРВИЛ, ШИЛДЭГ ГАРАМГАЙ БҮТЭЭЛҮҮДЭД ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ
2026-07-06
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
2026-07-06
МОНГОЛ, ГВАТЕМАЛЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
2026-07-03
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
2026-07-03
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА
2026-07-03
АЛТАЙ ДАМНАСАН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-07-03
