ДЭЛХИЙН НЕФТИЙН “НУУЦ ГАРЦ” ХАЛДЛАГАД ӨРТӨВ
Дэлхийн хамгийн том газрын тос шилжүүлэн ачих төвүүдийн нэг Фужайра боомт Ираны нисгэгчгүй онгоцны цохилтод өртөж шатлаа. Уг боомт нь Ормузын хоолой хаагдвал дэлхийн улсууд руу газрын тос гаргаж болох стратегийн ч гэж хэлж болохоор нөөц гарц билээ. Гэвч Ираны цохилтын улмаас Фужайро боомтын үйл ажиллагаа зогсож буй нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх нь тодорхой болж байна. Персийн булангийн орнуудын газрын тос дэлхийн зах зээл рүү гарахдаа Ормузын хоолойгоор дамжин өнгөрнө. Ормуз гэх нарийн хоолой дэлхийн эдийн засгийн амин цэг учир АНЭУ аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд Фужайра боомтыг нөөц ч гэх үү нууц ч гэхүү, ямартай ч дараагийн чухал хөзөр болгохоор байгуулсан байдаг. Тухайлбал Хабшанаас Фужайра хүртлэх газрын тосны хоолой нь Абу Дабигийн газрын тосыг талбайгаас нь шууд Фужайра руу хүргэж, Ормузын хоолойг тойрон экспортлох боломжтойгоор байгуулжээ.
Тиймээс уг боомтод гарсан аливаа эрсдэл халдлага нь дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх хүчин хамгийн том хүчин зүйл гэсэн үг. Ямар азаар Хятад газрын тосоо зөвхөн Ойрх Дорнодоос авдаггүй юм. Ормуз хаагдвал Орос, Казахстан, Африк, Латин Америк гээд импорт тасарсан ч дор хаяж 90–100 хоногийн хэрэглээг хангах боломжтой нь Хятадаас импортын хамааралтай Монголчуудын зол буян аж. Байдал бүүр бишдвэл Орос болон Африкаас импортлох газрын тосны хэмжээн нэмэгдүүлэх боломжтой. Хятад дан ганц далайн замд найдахгүй байх бодлого барьж, газрын тосыг олон жил хурааж нөөцөлсөөр стратегийн болон арилжааны нөөц нийлээд нийт 1.1–1.3 тэрбум баррельд хүржээ. Дотор санаа гэж (just for fun). Тэгээгүй бол Хятадад газрын тосны үнэ тэнгэрт хадаж, инфляц өснө. Инфляц өсвөл манайх шиг Хятадаас 90 хувь импортын хамааралтай улсын эдийн засагт хүнд цохилт ирнэ. Товчхондоо бид айлын инфляцыг давхар импортлоно л гэсэн үг. Өөр улсуудад газрын тосны үнэ өсөх дүүрч... Ямар бусдаас нь сүртэй импорт хийх биш, өөрсдөө учраа олно биз. Юутай ч Фужайра боомтод болсон халдлага нь Иран зүгээр бөмбөгдүүлээд суулгүй тохирсон хариуг өгөх бэлтгэлтэй байгаагаа харуулсан нэг үйл явдал боллоо. Дэлхийн номер нэг армиудтай байлдаж буй орон шүү дээ. Базарваань.
Тэр шашин, засаглал, хүний эрх, терроризм, цөмийн зэвсгээр хөөцөлддөгийг нь эс дурдъя. Ираны өгч буй хариу цохилтууд дэлхийн эрчим хүчний болон санхүүгийн зах зээлийг "паникт" оруулах хэмжээнд буй нь үнэн билээ.
