“МӨНГӨН МОД-2025” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЭНЭ САРЫН 27-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-03-26
“МӨНГӨН МОД-2025” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЭНЭ САРЫН 27-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас соёл, урлагийн салбарын оны шилдэг бүтээл, уран бүтээлчдийг алдаршуулах, тэдний бүтээн туурвих идэвхийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн мод” хүндэтгэлийн ёслолын ажиллагаа 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр УДБЭТ-т зохион байгуулагдана. 
 
“Мөнгөн мод-2025” наадмын хүрээнд:
Шилдэг бүтээл (14 төрөл): Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, судлаач гэсэн үндсэн төрлүүдээр шилдгүүдийг тодруулна.
 
Шилдэг уран бүтээлч (11 төрөл): Найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн номинациар шилдгүүдийг шалгаруулж, "Мөнгөн мод" цом, мөнгөн шагналаар урамшуулах юм.