БАЙТ ХАРВААНЫ АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ ХОСЫН ТӨРӨЛД МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

2026-03-27
БАЙТ ХАРВААНЫ АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ ХОСЫН ТӨРӨЛД МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн чансаа тогтоох Азийн цомын тэмцээн болж байна.

18 орны 150 гаруй харваач оролцсон тус тэмцээнд манай улсаас оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд нар холимог хосын төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа Бангкокт эгшиглүүлэв. Тэд Тайвань, Хонконг, Малайз, Сингапурыг ялснаар алтан медаль хүртэх эрхтэй болсон юм. Ингэснээр Монгол Улсын баг Азийн цомын тэмцээнээс найман жилийн дараа медаль авч байгаа нь энэ.May be an image of ‎text that says '‎አ 茶 کاه มบ 36 ککول EEET yW SINGAPORE SET MAX 39 36 2 SETS 10 MATCHARROW MATCH ARROW 국7 0I ድብቻ MONGOUA‎'‎May be an image of tennis, golf and text that says 'K ARIH ARHE IE CUP B.OTGONBOLD MIONGOLIA 2026 otdarsbary zgapore a 0.6'

Эмэгтэй харваач Б.Оюун-Эрдэнийн хувьд олон улсын тэмцээнээс анхны медалиа гарджээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн анцаарчилсан төрөлд финалд шалгараад байгаа юм. Түүнд хос алтан медальтай ирэх боломж байна. Б.Оюун-Эрдэнэ Европын холбооны нэрэмжит “Шилдэг залуу тамирчин”-т Монголын байт харвааны холбооноос нэр дэвшсэн бөгөөд Монголын спортын наадмаас хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.