Н.УЧРАЛЫГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

2026-03-30
Н.УЧРАЛЫГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Учралыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуульд УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Ерөнхий сайдаар Н.Учралыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ерөнхий сайдад Н.Учралыг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонх буюу 95.8 хувийн саналаар дэмжлээ.