НАМРЫН ЧУУЛГАНААР 144 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2026-03-27
НАМРЫН ЧУУЛГАНААР 144 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулсан анхны 126 гишүүнтэй парламент хоёр дахь намрын ээлжит чуулганаа 2025 оны есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хийжээ.

Намрын чуулган нийтдээ 75 өдөр чуулж, нэгдсэн хуралдаанаа 36 удаа, 137 цаг 11 минут хийж, нийт 144 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Улсын их хурал 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман Байнгын хороо, 13 дэд хороотойгоор үйл ажиллагаа явуулав. Тухайлбал, 216 асуудлын хүрээнд Байнгын хороод дангаараа 95, хамтарсан байдлаар 15 удаа хуралдсан байна. Харин УИХ-ын ажлын хэсгүүд нийт 87 удаа хуралджээ. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 14 хууль, 36 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна. 

Эдгээр мэдээлэл, тоо баримт, намрын чуулганы хаалт, нээлтийн үйл ажиллагаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа, Улсын их хурлын Тамгын газрын болон хууль тогтоох дээд байгууллагын хяналт шалгалт, төлөөлөх чиг үүргийн хийсэн ажлыг эмхэтгэн уншигчдын гар дээр хүргэж байна. Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулгын хамт “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга” эмхэтгэлд нийтэлжээ.