ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫН 7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

2026-04-01
ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫН 7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ

Зам, тээврийн салбарын 7 хоногийн /2026.03.23-2026.03.29/ статистик мэдээг танилцуулж байна.

Зорчигч тээвэр

2026.03.29-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 47.7 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.0%-аар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 46.8 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.5%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 46.4 сая зорчигч зорчжээ.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 346.0 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3%-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 521.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8%-аар өсжээ.

Ачаа тээвэр

2026.03.29-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 42.2 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.6%-аар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 27.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51.7%-аар өссөн.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 14.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43.0%-аар өссөн.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 2.0 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5%-аар өссөн байна.