НИЙСЛЭЛИЙН 386 ЦЭГТ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА

2026-04-02
НИЙСЛЭЛИЙН 386 ЦЭГТ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА

Хүн амын хэрэгцээнд зориулан нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 386 цэгт худалдаж байна.

Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотой нөөцийн махны эрэлт ихэссэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. Үхрийн нөөцөлсөн мах 15 мянга, хониных 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд өнгөрсөн намар таван мянган тонн мах нөөцөлснөөс 40 хувь нь үхрийн, 60 хувь нь хониных юм. Нөөцийг махыг тавдугаар сарын 31-нийг дуустал худалдахаар төлөвлөжээ. 

Есөн аж ахуйн нэгж дүүргүүдэд махыг өдөр бүр түгээж байгаа. Томоохон зах, худалдааны төвөөс зайдуу найман нэрийн болон гэр хороолол, орон сууцны дундах дэлгүүрт зарж байгаа аж.