БАЯНХОШУУНЫ БҮСЭД БАГА СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-04-30
БАЯНХОШУУНЫ БҮСЭД БАГА СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах 640 хүүхдийн суудалтай бага бүлгийн ерөнхий боловсролын 169 дүгээр сургуулийн барилга 2025 онд ашиглалтад орж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.04.30/ боллоо.
 
Тус хорооны онцлог уулархаг бүсэд оршдог бөгөөд сурагчид километр гаран явж сургуульдаа очдог байсан. Тиймээс бага сургуулийг хороонд нь барих саналыг гаргаж улсын төсөвт суулгаснаар 2025 онд ашиглалтад орсон юм. Одоогийн байдлаар нэгээс тавдугаар ангийн 16 бүлэгт 420-иод сурагчид, 40 гаруй багш, ажилтантайгаар хичээллэж байна.

Тус сургууль ашиглалтад орсноор сургалтын ачаалал багасаж, хүүхэд бүр илүү тав тухтай, хүртээмжтэй орчинд суралцах боломж бүрдэж байна. Мөн гар бөмбөг, шатар, үндэсний бөх, бүжиг, IQ зэрэг таван төрлийн дугуйлан хичээллэж, сурагчид идэвхтэй хамрагдаж байгаад баяртай байна гэж УИХ-ын гишүүн Н.Алтаншагай онцлов.

Энэхүү бүтээн байгуулалт нь ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа боловсролд чиглэсэн тэдний сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, боловсролын чанарыг ахиулахад чухал ач холбогдол өгч байна.