УЛСЫН ХЭМЖЭЭНД 4.2 САЯ МАЛ ТӨЛЛӨӨД БАЙНА

2026-04-14
УЛСЫН ХЭМЖЭЭНД 4.2 САЯ МАЛ ТӨЛЛӨӨД БАЙНА

Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая хээлтэгч мал төллөөд байна. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна.

Мал төллөлтийг бүсчилбэл, баруун бүс 32.6, зүүн бүс 20.8, төвийн бүс 29.4, хангайн бүс 31.9 хувьтай байна. Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 186.9 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 142, адуу 15.1 мянга, үхэр 19.1 мянга, хонь 71.2 мянга, ямаа 81.1 мянган толгой байгаа бөгөөд энэ нь оны эхэнд тоологдсон нийт малын 0.3 хувийг эзэлж байна.