"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" ЭНЭ САРЫН 9-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
“Дээлтэй Монгол–2026” наадам энэ сарын 9-нд болно
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний хувцасны өдөр”, “Дээлтэй Монгол-2026” наадам долоодугаар сарын 9-ний өдөр Сүхбаатарын талбайд болно.
Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдах тус наадам нь монголчуудын үндэсний хувцасны өв соёл, угсаатны хувцасны онцлог, уламжлалт ур хийц, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ үндэсний өв соёлд суурилсан хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэж байна. Үндэсний хувцасны үнэ цэнэ, өвөрмөц хэв шинжийг дотоод, гадаадын иргэд, жуулчдад сурталчлах, өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх нь энэхүү арга хэмжээний гол зорилго юм.
Энэ удаагийн наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөл оролцохоос гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганьсу муж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хот, Шилийн гол аймгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, өөрсдийн угсаатны уламжлалт хувцас, соёлын өвөрмөц онцлогийг танилцуулна. Ингэснээр үндэсний хувцасны олон төрөл, угсаатны өв соёл, ур хийцийг нэг дороос үзэж сонирхох боломж бүрдэх юм.
Наадмын хүрээнд үндэсний хувцасны соёлыг түгээн дэлгэрүүлэх, ур хийцийг алдаршуулах зорилгоор дараах номинациудаар шилдгүүдийг шалгаруулна. Үүнд:
- Шилдэг дүүрэг;
- Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага;
- Шилдэг дээл урлаач;
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл;
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч (эрэгтэй, эмэгтэй);
- Монгол үндэсний хувцастай шилдэг гадаадын оролцогч (эрэгтэй, эмэгтэй);
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд (эрэгтэй, эмэгтэй);
- Монгол үндэсний хувцастай хамгийн сайхан дээлтэй гадаад хүүхэд (эрэгтэй, эмэгтэй).
“Дээлтэй Монгол” наадам нь үндэсний хувцасны өв уламжлалыг өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг соёлын томоохон арга хэмжээ юм.
Сүүлд нэмэгдсэн
БАНГКОКТ ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАРТ ГАЛ ГАРЧ, 27 ХҮН АМИА АЛДЖЭЭ
2026-07-13
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД ШӨВГӨРСӨН БӨХЧҮҮДЭД ЧИМГИЙН ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА
2026-07-13
"БЯЦХАН УЧРАЛ БА БАГА ОВРЫН ХҮРЭЛСҮХ"
2026-07-13
"ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ"-Д 12.600 МОРЬТОН ОРОЛЦЛОО
2026-07-13
ХҮЙ ДОЛООН ХУДАГТ "АЙРАГ" ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА
2026-07-13
"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО
2026-07-13
БНАСАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-07-13
МОНГОЛЫН БАЛЕТЫН ЖҮЖИГЧИД “БАЛЕТЫН ОЛИМП”-ООС 33 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА
2026-07-09
МОНГОЛ АДУУНЫ ЭХ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛСОН "ХҮЛЭГ ЭРДЭНЭ" ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА
2026-07-09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
2026-07-09
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ЯПОНЫ АРДЫН ДИПЛОМАТЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-07-09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН НАР АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026-07-09
"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" НААДАМ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ, СОЁЛЫН ӨВИЙГ ТҮГЭЭЖ БАЙНА
2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-07-09
НАТО-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР УКРАИНЫ АСУУДЛЫГ ОНЦЛОН ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026-07-08
УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨХ ТӨСӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
2026-07-08
БАЯН-ӨЛГИЙ, УВС, БАЯНХОНГОР, ДОРНОД АЙМАГТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ, БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-07-08
"ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ", БАГИЙН БАГА СУРГУУЛЬ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ НАМРААС ЭХЭЛНЭ
2026-07-08
УРГАЦ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ, УРГАЦЫН КОМИССЫГ БАЙГУУЛНА
2026-07-08
"ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
2026-07-08
ЦЭЦЭРЛЭГ, ЕБС-ИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА
2026-07-08
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭВ
2026-07-08
НАТО-ГИЙН УУЗАЛТЫН ӨМНӨХ Д.ТРАМПЫН БАЙР СУУРЬ АНХААРАЛ ТАТАВ
2026-07-07
КИЛИАН МБАППЕГ АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАСАН СЕНАТОР ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨВ
2026-07-07
ЭЛЧИН САЙД Д.БУЛГАН БНИУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЭРЖО МАТТАРЭЛЛАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
2026-07-07
"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" ЭНЭ САРЫН 9-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-07-07
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ТЭМЭЭЧИН Ц.ШИНЭНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
2026-07-07
ОПЕК 8 ДУГААР САРААС ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2026-07-06
МОНГОЛ УЛС БНХАУ-ААС ЦЭРГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭН АВЛАА
2026-07-06
ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨВ БАЙРНЫ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-07-06
УИХ-ЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-07-06
"ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2026-07-06
НҮҮРС ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АЖИЛ БАГАНУУРТ ЭХЭЛЛЭЭ
2026-07-06
ШИНЭ ОНЦГОЙ ТУУРВИЛ, ШИЛДЭГ ГАРАМГАЙ БҮТЭЭЛҮҮДЭД ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ
2026-07-06
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
2026-07-06
МОНГОЛ, ГВАТЕМАЛЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
2026-07-03
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
2026-07-03
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА
2026-07-03
АЛТАЙ ДАМНАСАН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-07-03
