"ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ"-Д 12.600 МОРЬТОН ОРОЛЦЛОО
“Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худаг дахь Морь барианы талбайд “Түмэн морьтны их жагсаал” зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэхүү сүрлэг жагсаалд улсын өнцөг булан бүрээс морь сонирхогчид сайн дураараа бүртгүүлж, нийт 12,600 морьтон нэгэн дор цугларсан нь монголчуудын адуутай холбоотой өв соёл, нүүдэлчин ахуй, морин уламжлалын цар хүрээг харуулсан онцлох үйл явдал боллоо.
Жагсаалын үеэр үндэсний хувцсаараа гоёсон морьтнууд Хүй долоон худгийн талбайд цугларч, монголчуудын морьтой харилцах өвөрмөц соёл, адууг дээдлэх уламжлалыг бодитоор илэрхийлэв. Морьтнуудын жагсаал нь Монголын морин соёлын өвөрмөц өнгө төрхийг дэлхий нийтэд харуулсан төдийгүй Дэлхийн адууны өдрийг Монгол Улсад анх удаа олон улсын хэмжээнд тэмдэглэж буй арга хэмжээний гол онцлох хэсэг болов.
Энэхүү арга хэмжээ нь монголчуудын адуутай холбоотой уламжлалт өв соёлыг хадгалан өвлүүлэх, нүүдэлчин ахуй, морин соёлыг олон улсад сурталчлан таниулах зорилготой юм. Мөн үндэсний онцлог шингэсэн энэ жагсаал нь соёлын аялал жуулчлалыг дэмжих, дотоод болон гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлэг морио дээдлэн тахидаг дэлхийн улс орнуудад Их эзэн Чингис хааны өлгий нутгаас баярын мэндчилгээ дэвшүүлж, алтан туурайт адууны сүрэг өсөн арвижихын ерөөл өргөсөн юм. Тэрбээр адуу нь монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, төрт ёсны уламжлалтай салшгүй холбоотой үнэт өв болохыг онцлон тэмдэглэв.
“Түмэн морьтны их жагсаал” нь Дэлхийн адууны өдрийн хүрээнд зохион байгуулагдсан бусад морин парад, өв соёлын үзүүлбэр, морин спортын хөтөлбөрүүдтэй хамт Монголын нүүдэлчин соёл, адууны өв уламжлалыг дэлхий дахинд таниулан сурталчлах чухал үйл ажиллагаа болж байна.






Сүүлд нэмэгдсэн
БАНГКОКТ ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАРТ ГАЛ ГАРЧ, 27 ХҮН АМИА АЛДЖЭЭ
2026-07-13
ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД ШӨВГӨРСӨН БӨХЧҮҮДЭД ЧИМГИЙН ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА
2026-07-13
"БЯЦХАН УЧРАЛ БА БАГА ОВРЫН ХҮРЭЛСҮХ"
2026-07-13
"ТҮМЭН МОРЬТНЫ ИХ ЖАГСААЛ"-Д 12.600 МОРЬТОН ОРОЛЦЛОО
2026-07-13
ХҮЙ ДОЛООН ХУДАГТ "АЙРАГ" ФЕСТИВАЛЬ БОЛЖ БАЙНА
2026-07-13
"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО
2026-07-13
БНАСАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-07-13
МОНГОЛЫН БАЛЕТЫН ЖҮЖИГЧИД “БАЛЕТЫН ОЛИМП”-ООС 33 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА
2026-07-09
МОНГОЛ АДУУНЫ ЭХ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛСОН "ХҮЛЭГ ЭРДЭНЭ" ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА
2026-07-09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
2026-07-09
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ЯПОНЫ АРДЫН ДИПЛОМАТЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-07-09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН НАР АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026-07-09
"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" НААДАМ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ, СОЁЛЫН ӨВИЙГ ТҮГЭЭЖ БАЙНА
2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-07-09
НАТО-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААР УКРАИНЫ АСУУДЛЫГ ОНЦЛОН ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2026-07-08
УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨХ ТӨСӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
2026-07-08
БАЯН-ӨЛГИЙ, УВС, БАЯНХОНГОР, ДОРНОД АЙМАГТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ, БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-07-08
"ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ", БАГИЙН БАГА СУРГУУЛЬ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ НАМРААС ЭХЭЛНЭ
2026-07-08
УРГАЦ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ, УРГАЦЫН КОМИССЫГ БАЙГУУЛНА
2026-07-08
"ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
2026-07-08
ЦЭЦЭРЛЭГ, ЕБС-ИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА
2026-07-08
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭВ
2026-07-08
НАТО-ГИЙН УУЗАЛТЫН ӨМНӨХ Д.ТРАМПЫН БАЙР СУУРЬ АНХААРАЛ ТАТАВ
2026-07-07
КИЛИАН МБАППЕГ АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАСАН СЕНАТОР ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨВ
2026-07-07
ЭЛЧИН САЙД Д.БУЛГАН БНИУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЭРЖО МАТТАРЭЛЛАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
2026-07-07
"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" ЭНЭ САРЫН 9-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2026-07-07
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ТЭМЭЭЧИН Ц.ШИНЭНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
2026-07-07
ОПЕК 8 ДУГААР САРААС ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТОО НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2026-07-06
МОНГОЛ УЛС БНХАУ-ААС ЦЭРГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭН АВЛАА
2026-07-06
ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨВ БАЙРНЫ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-07-06
УИХ-ЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-07-06
"ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2026-07-06
НҮҮРС ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АЖИЛ БАГАНУУРТ ЭХЭЛЛЭЭ
2026-07-06
ШИНЭ ОНЦГОЙ ТУУРВИЛ, ШИЛДЭГ ГАРАМГАЙ БҮТЭЭЛҮҮДЭД ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ
2026-07-06
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
2026-07-06
МОНГОЛ, ГВАТЕМАЛЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
2026-07-03
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
2026-07-03
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА
2026-07-03
АЛТАЙ ДАМНАСАН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-07-03
