МОНГОЛЫН БАЛЕТЫН ЖҮЖИГЧИД “БАЛЕТЫН ОЛИМП”-ООС 33 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

2026-07-09
МОНГОЛЫН БАЛЕТЫН ЖҮЖИГЧИД “БАЛЕТЫН ОЛИМП”-ООС 33 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА
“Москвагийн Олон Улсын Балетын XV уралдаан”ОХУ-ын Москва хотноо 2026 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Большой театрт зохион байгуулагдлаа. Уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 358 бүжигчин оролцох хүсэлт ирүүлснээс 158 оролцогч шалгарч, АНУ, Орос, Япон, Хятад, Беларусь, Бүгд Найрамдах Солонгос, Словени, Серби, Армени, Шведийн уран бүтээлчид оролцож ялагчдаа тодруулав.
 
Москвагийн Олон Улсын Балетын XV уралдаан (XV Moscow International Ballet Competition)-д Монгол Улсыг төлөөлөн оролцсон балетын жүжигчид өндөр амжилт үзүүллээ.
 
Монгол Улсын балетын түүхэнд тус уралдаанд 1981 онд Монгол Улсын ардын жүжигчин Ю.Оюун хүрэл медаль хүртэж, О.Батсайхан дипломат болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Жамъяндагва шилдэг бүжиг дэглээчийн шагнал гардаж байсан бол 1993 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан У.Бат-Эрдэнэ мөнгөн медаль, 2022 онд Ө.Мөнхжин дипломат болсон амжилт үзүүлжээ.нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад
 
Энэ удаа Монголын Улсын уран бүтээлчид 33 жилийн дараа дахин түүхэн амжилт үзүүлж, Б.Дөлгөөн – Хүрэл медаль, Л.Энхжин – Дипломат (Тусгай байр), Б.Буянтогтох – Сертификат, Ү.Анар – Сертификат хүртэж, нийт оролцогчид гуравдугаар шатанд шалгарсан өндөр амжилт үзүүллээ.
 
Уран бүтээлчдийн энэхүү гавьяа, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 94 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/227 дугаар тушаалыг тус тус үндэслэн УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин Батболдын Дөлгөөн, Лхагвапүрэвийн Энхжин нарыг салбарын дээд шагнал болох “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг гардууллаа.бичвэр нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магад