"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" НААДАМ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ, СОЁЛЫН ӨВИЙГ ТҮГЭЭЖ БАЙНА

2026-07-09
"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026" НААДАМ ҮНДЭСНИЙ ДЭЭЛ, СОЁЛЫН ӨВИЙГ ТҮГЭЭЖ БАЙНА

Монгол үндэсний дээл, хувцасны өв уламжлал, нүүдэлчин соёлын өнгө төрхийг олон нийтэд таниулан сурталчлах “Дээлтэй Монгол-2026” наадам өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Монголчуудын үндэсний хувцас нь зөвхөн ахуй хэрэглээний эд зүйл бус, харин түүх, соёл, ёс заншил, угсаатны онцлогийг илэрхийлсэн өв соёлын чухал илэрхийлэл билээ. “Дээлтэй Монгол” наадам нь энэ үнэ цэнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, үндэсний дээл хувцсаа өмсөн соёлын өвөө бахархалтайгаар өвлүүлэн таниулах зорилготой уламжлалт арга хэмжээ юм.

Энэ жилийн наадмын онцлог нь үндэсний дээл, хувцасны уламжлалт хийц, өнгө загвар, бэлгэдлийг орчин үеийн соёлын арга хэмжээнүүдтэй хослуулан олон нийтэд хүргэж байгаад оршиж байна. Наадмын хүрээнд үндэсний дээл, хувцасны үзүүлбэр, соёл урлагийн тоглолт, өв соёлыг сурталчлах олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэд, жуулчид үндэсний хувцсаараа гоёж оролцон, монгол соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

“Дээлтэй Монгол-2026” наадам нь монгол үндэсний хувцасны уламжлалт хийц, өнгө загвар, бэлгэдлийг олон нийтэд таниулахын зэрэгцээ үндэсний бахархал, соёлын дархлааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.